Нийслэл Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилго бүхий “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 172 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайдад гарын үсэг зурах эрхийг олгосон.

Энэ хөтөлбөрт Европын хөрөнгө оруулалтын банк Нийслэлийн гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжид зориулан 50 сая еврогийн (60.3 сая ам.доллар) санхүүжилтийг хийхээр тусгагдсан бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд Люксембургийн Их Вант Улсад зохион байгуулагдсан Европын хөрөнгө оруулалтын банктай хийх зээлийн нөхцөлийг тохирох урьдчилсан хэлэлцээнд Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатараар ахлуулсан ажлын хэсэг оролцон урьдчилсан хэлэлцээг амжилттай хийлээ.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, мэргэжилтэн Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын  мэргэжилтэн Ц.Равдандаш нар ажиллажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.