Автобусанд цахим карт уншуулах үйлчилгээг дөрөвдүгээр сард туршина

Иргэд автобусаар зорчихдоо тасалбар худалдаж авалгүй, цахим карт уншуулж, үйлчлүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр чиглэлд туршиж үзэхээр болжээ. Харин тав, зургаадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулахаар болсон.

Улмаар наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтрэх аж. Иргэдэд карт олгох ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцаж байгаа бөгөөд ойролцоогоор 500 цэгт цахим карт цэнэглэх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн байна.

Мөн иргэн бүр нийтийн тээврээр зорчихдоо цахим карт авна гэж байгаа бөгөөд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн ажилтнуудын картад мөнгө суулгах уу, эсвэл хугацаатай карт олгох уу гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-05 12:57:56
    Ёстой болж мөнгөө өгөх гэж ажил болохгүй юм бна болж дээ одоо л зөв хөгжих нь дээ
    112.72.13.143
    Мэдэгдсэн Хариулах