“Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийн допинг хэрэглэхийн эсрэг холбогдох заалтууд Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартуудаас зөрүүтэй байгаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болох гэнэ. 

Мөн Үндсэн хууль, дүрэм болон бусад эрх зүйн баримт бичгийг Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартад нийцүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэх аж. 

Тус хэлэлцүүлэг энэ сарын 9-нд болох бөгөөд хэлэлцүүлгийг Эрүүл мэнд , спортын дэд сайд Т.Болдбаатар болон тус яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан нар удирдан явуулах юм байна. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын нэр бүхий 22 гишүүн оролцох бөгөөд Допингийн эсрэг олон улсын дүрэм, стандарттай нийцсэн үндэсний эрх зүйн зохицуулалттай болох талаар нэгдсэн ойлголт бүрдэж, шийдвэрлэх арга зам нь тодорхой болох юм. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-06 00:58:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.181
    Мэдэгдсэн Хариулах