Монгол Улсын дархан хилийг манаж тэмдэглэсэн мартын-8 хэзээ ч мартагдахгvй
УИХ дахь АН-ын бvлгийн дэд дарга С.Одонтуяатай уулзаж цаг vеийн асуудал болон удахгvй болох Мартын-8-ны баярын талаар товчхон ярилцав.
 
 -Та УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишvvний хувьд Эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачилж, анхнаас нь нэлээн идэвхтэй ажиллаж батлууллаа. Энэ хуулийн ач холбогдлыг товчхон тайлбарлана уу?
 
-Тийм ээ. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэн батлуулсан нэлээн чухал ач холбогдолтой хууль бол Эрvvл мэндийн даатгалын тухай хууль юм. Монгол Улсын иргэн бvрт хамаатай энэ чухал хууль сvvлийн таван жил УИХ-аар хэлэлцэгдсний эцэст ийнхvv батлагдан гарлаа. Эрvvл мэндийн даатгалын тухай хуулийг баталснаар эрvvл мэндийн салбарын хууль эрхзvйн орчны шинэчлэлийн нэг чухал алхам хийгдсэн гэж дvгнэж болно.
 
 Энэ хууль 2015 оны долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн бvр Эрvvл мэндийн даатгалын цахим карттай болж, өөрийнхөө авсан эрvvл мэндийн тусламж vйлчилгээний орлого, зарлагт бvрэн хяналт тавих боломжтой болж байгаа юм. Мөн энэ хуулиар шимтгэлийг бодитоор олгох тал дээр ихээхэн анхаарч ажилласны vр дvнд Эрvvл мэндийн даатгалын сангийн орлого тодорхой хэм­­жээгээр нэмэгдэх боломжтой.
 
Зарлагын хувьд өмнө нь Эрvvл мэндийн даатгалын сангаас санхvvж­­дэггvй байсан олон төрлийн багцыг нэмж оруулснаараа иргэдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээ бодитой багасах боломжтой болсныг хэлэх ёстой. Өөр нэгэн томоохон ач холбогдолтой зохицуулалт нь урьд өмнө Эрvvл мэндийн даатгалын сангаас улстөрийн зорилгоор, сонгуулийн өмнө янз бvрийн аянуудыг 16-18 орчим тэрбум төгрөгөөр санхvvжvvлэн явуулдаг байсныг хуулиар хориглосон.
 
Яагаад гэвэл энэ мөнгө бол цэвэр Эрvvл мэндийн даатгуулагчдын мөнгө учраас ямарваа улстөрийн зорилгоор ашиглаж болохгvй болсон. Харин урьдчилан сэргийлэх талд олон чухал заалтууд оруулсан байгаа. Мөн өөрөө Эрvvл мэндийн даатгалаа төлдөг иргэдийн хувьд нэгэн чухал заалт оруулсан нь тухайн хvний тусламж vйлчилгээ авах мөнгө хvрэхгvй тохиолдолд өрхийн өөр нэг гишvvний мөнгийг авч хэрэглэх боломжтой болгосон. Тvvнчлэн улсын болон хувийн эмнэлэгт ямар нэгэн ялгавар тогтоохгvйгээр Эрvvл мэндийн даатгалын сангаас гvйцэтгэлд нь тохируулан ижил хэмжээгээр санхvvжvvлэхээр болсон нь эмнэлгvvд зөвхөн тусламж vйл­­чилгээний чанараар өрсөлдөх, цэвэр өрсөл­­дөөнийг бий болгох маш чухал ач холбогдолтой юм.
 
Товчхондоо Эрvvл мэндийн даатгалын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын Эрvvл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа маш олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой болж байгаа юм.
 
 -Таны хувьд УИХ-ын чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна?
 
 -Энэ сарын хоёрноос УИХ-ын гишvvн Х.Тэмvvжин, Б.Гарамгайбаатар нарын хамт Хэнтий аймагт ажиллачихаад ирлээ. Намрын чуулганаар бат­­лагдсан хуу­­лиудаа сур­­талчилж, иргэд хөдөл­­мөрчидтэй уул­­зан тухайн суманд ямар хvндрэл, бэрхшээл байгаа талаар ярилцлаа.
 
Иргэдийн зvгээс УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд тэдний амьдралд ямар ач холбогдолтой юм, яг ямар зvйл заалтыг хэрхэн ашиглаж амьдрал ахуйдаа хэрэглэх шаардлагатай юм гэдэгт мэдээлэл, мэдлэг ихээхэн дулимаг байдаг л даа. Сvvлийн vед vvсээд байгаа гэр бvлийн хvчирхийллийн талаар манай хөдөөгийн иргэд ихээхэн шvvмжлэлтэй хандаж, хууль эрхзvйн орчных нь талаар ярьж байна.
 
Хэвлэлээр гараад байгаа Тэтгэврийн зээлийн хvvг бууруулах бодит боломж байгаа эсэхийг иргэд ихээхэн сонирхон асууж байсан. Мөн төрийн байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэдэд олгодог байсан мөнгөн тэтгэмжийн талаар бас их сонирхож, лавлан асууж байна лээ. Миний хувьд хөдөө орон нутгаар эмэгтэй гишvvд тэр бvр ирэхгvй байна гэсэн шvvмжлэл сонсож л явлаа.
 
-Хоёр хоноод Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах, нөгөө талаар бас баярынх нь өдөр болох гэж байна. Таны хувьд энэ баярт аль хэр ач холбогдол өгдөг вэ. Ер нь УИХ-ын 11 эмэгтэй гишvvн энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг бол?
 
 -Мартын-8 бол анх эмэг­­тэйчvvдийн эрхийг хамгаалах чиглэлээр, бараг тэмцлийн өдөр болж vvссэн тvvхтэй шvv дээ. Сvvлийн vед бид голцуухан л баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг болж л дээ. Гэхдээ оюутан залуус, хvн амын тодорхой давхаргын хувьд баярлаж, тэмдэглэхэд буруудах зvйлгvй л дээ.
 
 Энэ жилийн хувьд иргэдээс мар­­тын-8-ныг хvvхэд, эмэг­­тэйчvvдийн зөр­­чигдөөд байгаа эрхийг хамгаалах, олон нийтийн дуу хоолойг дамжуулах, тvгээхийн тулд бодитой алхам хийх өдөр болгох санал санаачилга олон ирж байгаа. УИХ-ын эмэгтэй гишvvдийн хувьд Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл дээр нэлээн цаг гаргаж, ач холбогдол өгч ажилласан. Харамсалтай нь энэ хууль өргөн баригдахад их ойртсон vед Засгийн газар эргvvлэн татчихлаа. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад энэ хуулийг яаралтай өргөн барь гэсэн шаардлагыг Засгийн газарт хvргvvлсэн. Тэгэхдээ энэ хууль заавал бие даасан хууль байх ёстой гэсэн заалтыг оруулсан байгаа. Энэ хуулийг яаралтай батлуулахын тулд бид шаргуу ажиллана.
 
Уг нь манай улс Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2004 онд баталснаар хvчирхийлэлд тодорхой хэмжээнд хариуц­­лага хvлээлгэх хуулийн орчин бvрдсэн. Гэвч өнөөдөр дээрх хуулийн хvртээмж, хvч хаанаа ч хvрэхгvй байгааг заазуурдуулсан,хазуулсан, шуудайнд боогдсон, зодуул­­сан, цаснаар нvцгэн хөөгдөж гудамжинд гvйж яваа хvvхдvvдийн зураг олон нийтэд дохио өгсөөр, сvvлдээ бvр дөрөвхөн настай охин зодуураас болж амиа алдсан нь гэр бvлийн хvчирхийллийн аюул тvгшvvрийн харанга дэлдэж, Монголын нийгмийг бvхэлд нь цочирдуулаад байгаа юм л даа.
 
-Та мартын-8-ны баярын тухай асуултыг шууд ажил хэрэг болгоод явчихлаа?
 
-Би сая хэлсэн дээ. Энэ баяр уг нь эмэгтэйчvvдийн эрхийг хам­гаалах тэм­цлийн өдөр байсан гэж. Тийм болохоор эрх нь зөрчигдөж байгаа хvvхэд, эмэгтэйчvvдийн талаар ярихаас өөр аргагvй. Сvvлийн vед морь унаач хvvхдvvдийн аюулгvй байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаар их ярьж байгаа. Бид энэ асуудлаар 2013 оноос ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.
 
Манай судалгаанаас vзвэл энэ асуудалд ихээхэн дэвшил гарч байгааг тэмдэглэх ёстой. Ослын даатгалын хувьд, хамгаалах хувцас, хэрэглэлийн хувьд, хяналт тавих байгууллагуудын хувьд багагvй ахиц, дэвшил гарсан нь харагдаж байна. Морь унаач хvvхдvvдийн аюулгvй байдлын талаар 15 байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байгаа. Одоо өвлийн улиралд бага насны хvvхэд морь унаснаас болж бэртэж, гэмтэх асуудал гарсаар байгааг л нэг тийш болгох шаардлагатай байгаа юм. Бидний хувьд нэг талаасаа Монголын уламжлалт зан заншил, соёл, өв улалжлалаа бодож ажиллах ёстой.
 
 Нөгөө талаас бага насны хvvхдvvдийн эрvvл мэнд, амь насны асуудалд хатуу байр суурьтай байж, асуудлыг тэр талаас нь тавихаас өөр арга байхгvй. Тийм ч учраас бид өвлийн улиралд бага насны хvvхдээр морь унуулахыг хориглох хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт санал авахаар өгчихсөн байгаа. Энэ хуулийн төслөө яг энэ мартын-8-аар өргөн барихаар бэлтгэж байна. Яагаад гэвэл энэ нь их товчхон хууль байгаа.
 
Засгийн газраас хурдан морины бооцоот уралдааны тухай хууль өргөн баригдах гэж байгаатай холбогдуулан бид дээрх хуулийн төсөлдөө 16 наснаас доош хvvхдээр өвлийн улиралд морь унуулахыг л хориглож байгаа. Ер нь Монголын ирээдvй болсон vр хvvхдvvд биеийн тамир спортоор хичээллэж, морь малтай ойр өсөх ёстой ч ямар ч тохиолдолд хэсэг бvлэг хvмvvсийн зугаа цэнгэлийн хэрэгсэл болох учиргvй юм.
 
-Тэгвэл эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан асуухад Монгол Улс дахь жендерийн асуудал, хамгийн наад зах нь УИХ-ын 76 гишvvний 11 нь эмэгтэй байгаа өнөөдрийн бодит байдлын талаар ярилцах хэрэгтэй байх л даа?
 
-Миний хувийн бодлоор Монголын нийгэмд ажил хийх, хөдөлмөрлөх, эрхээ хамгаалуулах, сурч боловсрох гээд бvх эрх нь нээлттэй байх ёстой. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хvмvvс байгалаасаа өөр заяасан хvмvvс шvv дээ. Тэгэхээр шууд жендерийн тэгш эрх гээд ярихаар хvмvvс ойлгодоггvй, ер нь энэ бол жаахан буруу ойлголт гэдгийг хэлэх ёстой.
 
 Эцсийн эцэст бид жендерийн зохистой харьцааны талаар л ярилцах ёстой юм. Жишээлбэл Боловсролын салбарт дан эмэгтэйчvvд зонхилж байгаагаас хvvх­­дvvдийн хvм­­vvжил, төлөв­­шилд зохих нөлөө vзvvлж байна. Эрvvл мэндийн салбар байна. Тэгэхээр хамгийн гол нь жендерийн зохистой харьцааг л голлон авч vзэх шаардлагатай.
 
 -Та ер нь гэр бv­­лийн хvрээнд мар­­тын-8-ныг тэм­­дэглэдэг vv. Хам­­гийн дур­­самжтай мартын-8-ныхаа талаар сонирхуулаач?
 
 -Гэр бvлийн хvрээнд даруухан тэмдэглэлгvй яах вэ. Хамгийн дурсгалтай гэснээс одоогоос хоёр жилийн өмнө Г.Уянга гишvvн бид хоёр Сvхбаатар аймгийн Бичигтийн боомтод очиж хилийн 1046-р баганын дэргэд хилийн манааны vvрэг гvйцэтгэж, мартын-8-ныг өнгөрvvлж байсан. Монгол Улсын дархан хилийг манаж тэмдэглэсэн тэр мартын-8 vнэхээр гайхалтай, хэзээ ч мартагдашгvй март байсан шvv. Ингээд танай сониноор дамжуулан Монголынхоо бvх эмэгтэйчvvд, охид, бvсгvйчvvддээ мартын-8-ны баярын мэнд дэвшvvлж, аз жаргал сайн сайхныг хvсэн ерөөе.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-03-06 07:59:22
    Tamhitai orchin bagasaad saihan l baina shuu dee. Arhinii hynalt ch gesen garah heregtei
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-06 00:57:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2015-03-06 00:55:43
    Сайхан бүсгүй ухаантай эмэгтэй
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-06 00:45:03
    ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УХААН ТӨРД ХҮРЭХГҮЙ АРАГ ЯС АРХИ ТАМХИ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛД ОРОЛЦОГ БИЕЛЭГДЭХГҮЙ ХМЙСВЭР ЗҮЙЛ ЯРЬДАГ ДАМПУУ АВГАЙ НАРААС БОЛЖ ЭМ САРМАГЧИД зай...
    103.242.45.40
    Мэдэгдсэн Хариулах