"Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
09:00 цагт "Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран зохион байгуулж байна.
 
09:00 цагт  "Төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа” сэдэвт сургалт, семинар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуралдааны танхимд үргэлжилнэ.
 
10:00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны ээлжит VI чуулган Сүхбаатар дүүрэгт байрлах "Лобби" төвд болно.
 
10:00 цагт 2015 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос "Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар" судалгааны дүнг танилцуулах судалгааны дүнгийн анхдугаар хэлэлцүүлэг Тусгаар Тогтнолын Ордны 6 давхрын хурлын танхимд болно.
 
10:00 цагт Монгол Улсын сайд М.Энхсайхан Төрийн ордонд эдийн засгийн сэтгүүлчидтэй  уулзалт хийнэ.
 
10:00 цагт Хангарди ордны XI давхарт НЕТГ-аас “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” ажлын явц болон Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 14 барилгын талаар мэдээлэл өгнө.
 
11:00 цагт Чинис хааны Дэлхийн академиас "Чонон сүлд" кино нь Монголын нууц товчоонд буй Чингис хааны нэн тодорхой уг гарвалыг өөрчилж, дэлхийн Монголчуудын уг гарвалд бүдүүлгээр халдан, хүн төрөлхтөнд хортой, худал мэдээлэл түгээж буй талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно.
 
12:00 цагт Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 102 жилийн ойг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээсээс уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулах болон тус эвлэлд хандив гардуулах үйл ажиллагаа МСНЭ-ийн байранд болно.
 
12:00 цагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээний хүрээнд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилготой нэг сарын хугацаатай аяныг ТББ-уудтай хамтран зохион байгуулах гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ХЗЯ -ны 102 тоотод  болно.
 
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт БСШУЯ-ны ёслолын танхимд БСШУны сайд Л.Гантөмөр олон улсын, нэр хүндтэй "Manga awards" уралдаанаас "Бумбардай аргалд явсан нь" бүтээлээрээ Гран При шагнал хүртсэн зураач Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлнэ
 
15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн “Эрдэм” клубээс “Хөгжилд зүй тогтол бий юу?” сэдэвт эрдэмтдийн уулзалт ярилцлага ШУА /Соёлын Төв өргөө/-ийн 3 давхрын чуулганы танхимд болно.
 
16:30 цагт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан "Аав" Уран сайхны киноны нээлт Тэнгис кино театрт болно.
 
17:00 цагт Төрийн ордны Есөн хөлт тугийн танхимд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар бүрийн төлөөлөл болсон шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлнэ.
 
17:00 цагт Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн анхных болох “Аmerican Smile” гэсэн сэдвээр дэлхийн залуучуудын хөгжлийн энгийн нууцуудаас хуваалцах МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэлийн лекц Монголын Залуучуудын Холбооны Залуучуудын нээлттэй танхимд болно.
 
17:00 цагт Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж хөдөлмөрлөж байсан болон одоо ажиллаж байгаа ээжүүдээс есөн "Хатан ижий" шалгаруулах хүндэтгэлийн ажиллагаа БХИС-ийн Соёлын төвд болно
 
17:00 цагт Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажиллаж хөдөлмөрлөж байсан болон одоо ажиллаж байгаа ээжүүдээс "Хатан ижий " шалгаруулах хүндэтгэлийн ажиллагаа БХИС-ийн Соёлын төвд болно
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-06 00:55:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.181
    Мэдэгдсэн Хариулах