Газрын наймаачид Гэрлэх ёслолын ордныг онилов уу
Монголдоо ганцад тооцогддог Гэрлэх ёслолын ордныг vгvй хийхээр төлөвлөж эхэлжээ. Ингэхдээ Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ашиггvй ажиллаж эхэлсэн гэдэг шалтгаанаар, хувьчлах санал гаргаж, vvнийгээ ирэх долоо хоногт НИТХ-ын хуралдаанаар хэлэлцvvлэхээр зэхэж байгаа аж.
 
Тус ордныг Монгол тvмний гал голомтыг бадраан хуримын ёслолын vйл ажиллагааг эрхлэх зорилгоор 1976 онд байгуулж байсан тvvхтэй. Зөвхөн өнгөрсөн жил ашиггvй ажилласан гэдэг шалтгаанаар ийн хувьчлагдах “Хар данс”-нд бvртгэгдчихээд байгаа нь тун хачирхалтай асуудал юм. Гэрлэх ёслолын ордны сvvлийн гурван жилийн санхvvгийн тайланг харвал 2012 оны арванхоёрдугаар сард 67 сая 766 мянган төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Харин 2013 оны арванхоёрдугаар сард 248 сая 858 мянган төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тайлан байгаа юм. Тэгснээ гэнэт 2014 оны зургаадугаар сард 46 сая 112 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан гэх тайланг гаргасан байна.
 
Тус байгууллагын хувьд 32 ажилтан, албан хаагчтай бөгөөд Орон нутгийн өмчит аж ахуйн төсөвт vйлдвэрийн газар /ОНӨААТVГ/. Тиймээс улсын төсвөөс санхvvждэггvй. Өөрсдийгөө болгоод, боломжийн ашигтай ажиллаж ирсэн байдаг. Харин хуримын ёслолын vйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цаг, амралтын өдрөөс шалтгаалан 759-869 мянган төгрөг байдаг. Мөн Балжинням, Дашням давхацсан өдөр буюу намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны билэгт сайн өдрvvдэд бол 1 сая 276 мянган төгрөгөөр vйлчилдэг аж. Гэрлэх ёслолын ордны ажилчдын ярьж буйгаар тус газар бараг л улирлын чанартай ажилладаг гэнэ. Учир нь монголчууд билэгдлээ бодон тухайн жил гэр бvл болоход ямар нөлөө vзvvлдэг, тэр жилийн өнгө зэргээс шалтгаалахын зэрэгцээ намрын улиралд голчлон хуримладаг. Тиймээс арваннэгдvгээр сарын сvvлчээс зургаадугаар сарыг дуустал цөөн тооны хуримын ёслол болдог аж.
 
Гэсэн ч тус ордноор vйлчлvvлсэн хосуудын тоо гэнэт ашиггvй ажилласан гэж тайлагнасан шиг огцом буураагvй болох нь ч харагдаж байгаа юм. Тухайлбал 2008 онд 1340, 2009 онд 1180, 2010 онд 734, 2011 онд 1989, 2012 онд 1581, 2013 онд 1401 хос тус тус хуримын ёслолоо хийсэн бол өнгөрсөн жил 1563 гэр бvл vйлчлvvлжээ. Гэхдээ эдгээр хуримын ихэнх нь буюу 80 хувь нь дээр дурьдсанчлан зун, намрын улиралд болдог. Тиймээс л 2014 оны зургаадугаар сарын санхvvгийн тайланд алдагдалтай гарах нь тодорхой аж. Харин жилийн эцсийн тухайд арай өөр тоо гарах юм билээ. Өмнөх жилvvдэд ч ийм л байж ирсэн гэнэ. Оны эхний хагаст алдагдалтай, сvvлийн хагаст ашигтай.
 
Тус байгууллагын ажилчид жилийн цөөнгvй хоногийг өдөр тутмын цэвэрлэгээ, дотоод ажлаа хийх байдлаар өнгөрөөж, Гэрлэх ёслолын ордон ажин тvжин байдаг гэнэ. Нэгэнт ОНӨААТVГ учраас vйлчилгээний зардлыг тухайн vеийн зах зээлийн ханштай нийцvvлэн тооцож, бодож гаргадаг ажээ. Тиймээс жил бvр тодорхой хэмжээгээр өсгөдөг. Гэсэн ч төрийн өмчит бусад аж ахуйн нэгжvvд шиг олон жилийн туршид алдагдалтай ажиллаж, ажилчдынхаа цалин хөлс, vйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгvй болтлоо тартагтаа тулчихаагvй байгаа гэнэ.
 
Уг нь Гэрлэх ёслолын ордны барилга анх баригдан ашиглалтад орох vедээ Монголд төдийгvй Төв Азид анхных байсан гэдэг. Гэтэл өдгөө ганцхан жил ашиггvй ажилласан шалтгаанаар хувчьлалын “хар данс”-нд орсныг нь НИТХ-ын хурлын зарим төлөөлөгч “Барилгын газарт шунаж байна” хэмээн хардаж байгаа аж. Энэ нь vнэний хувьтай. Угаас хотын А зэрэглэлд, Хvvхэд, залуучуудын соёл амралтын хvрээлэнтэй хаяа залган оршдог энэ байгууллагын эзэмшил газар олон хvний шvлсийг савируулж, шуналыг хөдөлгөж байгаа биз. Гэрлэх ёслолын ордон 15 өрөө тасалгаа бvхий 1878 м.кв талбайтай, гурван давхар барилга зэрэг нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй. Харин газар эзэмшил газар нь бараг нэг га буюу 10526 м.кв юм билээ.
 
Энэхvv газраас өмнөх дарга Х.Оюунчимэг нь бусдад хууль бусаар шилжvvлсэн байсныг гурван жил гаруйн дараа буцаан тус байгууллагын нэр дээр болгосон. Тодруулбал Х.Оюунчимэг дарга 2010 оны арваннэгдvгээр сарын 13-ны өдөр ордны газрын 2600 гаруй м.кв-ыг “Эй Пи Эм Си” компанид шилжvvлэх хvсэлтээ Нийслэлийн газрын албанд гаргаж байжээ. Тvvнийг нь гурван жилийн дараа одоогийн удирдлага нь буцаан байгууллагынхаа нэр дээр болгож авсан нь саяхан. Тvvнчлэн Х.Оюунчимэг дарга Гэрлэх ёслолын ордны урд талын талбайг мөн л хувийн аж ахуйн нэгжид 800 м.кв-ыг нь гэрээгээр эзэмшvvлсэн байдаг.
 
Одоо Өмчийн харилцааны газартай тохиролцсоны дагуу гэрээгээр тvр ашиглагдсан хэвээр байгаа юм байна. Ямартай ч “Гэрлэх ёслолын ордон”-ыг хувьчлах эсэхийг энэ сарын 13-ны НИТХ-ын тэргvvлэгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийднэ.
 
Хэрвээ энэ санал дэмжигдвэл хувьчлалын ямар хэлбэрээр гэдгийг ч зааж өгөх учиртай. Хэдий хувьчлалын хэлбэр нь их л чухал мэт харагдаж байгаа ч энэ нь ердөө л халхавч байдаг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Улсын циркийг л гэхэд 2007 онд анх менежментийн хувьчлалаар Их аваргад өгсөн байдаг.Гэтэл өнөөдөр бодит байдал ямар байгаа билээ. Vндсэн чиглэлээр нь vйл ажиллагааг нь vргэлжлvvлнэ гэж заасан гэрээний хэрэгжилт аль хэдийн vгvй болж, цэнхэр дээвэртэй байсан циркийн байгууламжид өдгөө vзэсгэлэн худалдаа, экспо л зохион байгуулагддаг болсон. Тvvнчлэн бvхэл бvтэн банк байрлачихаад цирк байтугай энэ vгийг ч мэдэхгvй шахам болчихоод байна. Циркийн амьтад бvv хэл, алиалагч, жvжигчид ч vгvй болчихсон. Эзэмшил газар нь ч ялгаагvй бусдын мэдэлд шилжчихсэн шvv дээ. Тэгэхээр энэ удаа Гэрлэх ёслолын ордныг хувьчлах санал цаад утгаараа хэн нэгний газрын наймааны лобби хөвөрч яваа бололтой.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энээ 2015-03-06 16:53:11
    Муу ч гэсэн гэрлэлтээ буртгуулэхдээ терийнхее ордонд хурим хийж тэмдэглуулдэг байлаа. Одоо ч айлд очих хэрэг болох нь дээ! Ингэхлээр муу гэртээ л тэмдэглэдэг бх...
    112.72.13.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-06 03:04:06
    АН гээд байх юм байхгүй ээ бүгд адилхан ш дээ. МАН бол бүр илүү улаан цайм луйварчид байсан.
    202.55.180.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-06 02:23:06
    Chono boroonoor gej unen ug yumdaa, AN - n luivarchid ch buur duusgahaar shiidjee
    122.201.21.236
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-06 01:14:03
    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба...
    122.201.21.199
    Мэдэгдсэн Хариулах