УИХ-ын гишvvн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишvvн С.Одонтуяа, Г.Баярсайхан нарыг дагуулан ирж тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийв. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ.
Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, дөрвөн тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай таван асуудлыг хэлэлцvvлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцvvлж батлуулсан хэмээн байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлсэн. Д.Батцогт даргын мэдээллийн дараа С.Одонтуяа гишvvн Эрvvл мэндийн даатгалын хуулийн тухай товч мэдээлэл хийж, зvгээр ч нэг Д.Батцогт даргыг дагалдаагvй гэдгээ харуулсан. Харин эрхэм Г.Баярсайхан гишvvн бараг л эвшээлгэх нь холгvй 30 минутыг тэвчин өнгөрvvлэхдээ байн байн хvзvvнийхээ чилээг гаргасаар суусан юм. Тэрээр өнгөрсөн намрын чуулганы vеэр багагvй алжааж ядарсан бололтой. Д.Батцогт даргадаа бараа болж мэдээлэлд суусан Г.Баярсайхан гишvvн бvтэн сарын хугацаанд гайгvй сайн амарч авах байлгvй дээ.

Өглөөний сонин