"Морин хуур" дэд хөтөлбөрт 59 сая төгрөг зарцуулна
Булган аймгийнхан 1000 морин хуурчтай болох зорилго тавьжээ. Морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахаар “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж буй тус аймаг 2013 онд наадмынхаа нээлтийн арга хэмжээнд 108, 2014 онд 333 хуурчаар морин хуур тоглуулж байжээ.

Тус аймгийнхан энэ жилийн наадмаар 600, цаашид тоог нь нэмсээр 1000 хуурчийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм.“Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд 59 сая төгрөг зарцуулахаар болжээ. Үүний 95.7 саяар Улаанбаатар хот дахь “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрээс 435 морин хуур авах гэрээ байгуулсан байна.
 
Мөн 225 хуурчийн хувцас хийлгэж байгаа тул 230 багш бэлтгэн, 467 хүүхэд, 201 том хүнд морин хуур заалгаж буй ажээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorj 2015-03-06 02:58:13
    Yooe
    150.129.143.250
    Мэдэгдсэн Хариулах