Баярын өмнөх бодол
 Баяр дөхөхөөр л яана даа гэж бодогдоод байдаг зүйл бий. Ялангуяа оноосон нийгмийн хэсэг бүлэгт зориулсан баярууд байна. Манайхан л баяр гээд байдаг болохоос биш угтаа баяр биш харин аливааг санаж сэрэх өдөр юм шүү дээ. Тухайлбал, “Март 8” гэж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байна. Ажлын нөхцөл, илүү цаг, сонгуулийн эрхийнхээ төлөө эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж жагссанаас үүдэлтэй. Энэ баярыг социолист бүрэлдэхүүн задарсаны дараа олон орон тэмдэглэлт өдрөөсөө хассан юм билээ. Харин бид баяр цөөлөхийг тэвчдэггүй хүмүүс хойно байж л байна. Тэр өдөр эр, эмгүй хавтгайдаа архидаж орой нь хичнээн эмэгтэй нус нулимс болдог болоо.
 
Одоо удахгүй Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаа. Үүнийг хүүхдийн баяр л гэж ярьцгаадаг. Тийм болохоор хүүхдүүдэд чихэр жимс авч өгөөд, талбай үзүүлээд, тоглоом харуулаад өнгөрөөнө. Эцэг, эхчүүд далимд нь хүүхдүүдээ дагуулан цуглаж ганц нэг пиво уух биз. Мэдээллийн хэрэгслүүдээр “Энхрий хайрт хүүхдүүддээ манайхаас бэлэг аваарай”, “Хүүхдийн нэвтрүүлгийн ах эгч нар нь бяцхан үрсдээ бэлэг барьж байна, тоглолтдоо заавал ирээрэй” гэсэн реклам урсаастай. Хот, төрийн удирдлагуудын зүгээс уг баярыг угтаж энэ тэнд уулзалт, үзэсгэлэн гаргана. Хүүхдийн эрхийн төлөө байгууллагуудын дуу бараг сонсогдохгүй. Ингээд л дуусах байх.
 
Гэвч энэ бүх арга хэмжээ эрх нь яг зөрчигдөөд байгаа хэсэгтээ бол хамаагүй. Яахав асрамжийн газрын хэдэн хүүхдэд аль нэг компани, хувь улстөрч бага сагахан юм өгөөд өөрсдийгөө цөм рекламдана. Харин гэртээ дарамтад байдаг хүүхдүүдийг архичин эцэг эх нь гэрээс нь ч гаргахгүй. Ингээд бодохоор тэртэй тэргүй төлөв төвшин амьдарч байгаа гэр бүлүүдийн хүүхдүүд чихрэнд пологтох өдөр ч юм шиг. Нэрийг нь буруу ярьж хэвшээд тэр чигтээ утгыг нь алдагдуулчихаж дээ. Уг нь бол хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байгаа юм даа.

Нийслэл таймс
Ж.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.