ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Монголд ирнэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО нь  цахим ертөнцөд тулгараад байгаа асуудлууд, тэдгээрийг олж нээх, засан залруулах талаарх олон улсын хурлыг энэ сарын 3-4 нд Парис хотноо зохион байгууллаа. 
Хуралдаанд цахим орчин дахь эрх чөлөө, аюулгүй байдлын талаар түлхүү хэлэлцсэн бөгөөд  300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хуралд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан оролцож, ирэх тавдугаар сард Монгол улсад зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө Эвсэл” олон улсын хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гетачев Енгида  уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Ирэх тавдугаар сард анх удаа Азид буюу Монголд зохион байгуулагдах «Онлайн эрх чөлөө Эвсэл»-олон улсын хуралд ЮНЕСКО-гийн төлөөлөл оролцохыг урьсан ба  ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч  Гетачев Енгида оролцохоо мэдэгдэв. Уг хуралд оролцох урилгыг «Онлайн эрх чөлөө Эвсэл»-ийн гишүүн 24 улсын Гадаад хэргийн сайд, эрдэмтэн судлаачид, НҮБ, ЮНЕСКО зэрэг олон улсын  зарим байгууллага болон “Гүүгл”, “Майкрософт”, “Яхуу”, “Фэйсбүүк” зэрэг томоохон пүүс компани, судалгааны байгууллагуудад хүргүүлээд байгаа юм. Засгийн газар, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн компанийн төлөөлөл нийт 350-400 хүн оролцоно гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа билээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.