Дэлхийн цомын төлөөх тэмцээн өнөөдөр эхэлж байна
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлж байна. Тус тэмцээнд Монголын багаас 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумьяа, 55 кг-д С.Бямбацэрэн, 58 кг-д Б.Шоовдор, 60 кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа, 75 кг-д О.Бурмаа, ОУХМ Г.Наранчимэг нар өрсөлдөнө. Манай эмэгтэйчүүд дэлхийн цомын төлөөх тэмцээний В хэсэгт ОХУ, Украйн, Шведийн багуудтай хүч үзэхээр таарчээ.

Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний шагналын санд зориулж оросын “Алроса” компани 100 мянган ам.доллар гаргаж байгааг Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Бирюсов мэдэгдсэн.

Тэрээр “Нева мөрний эрэг дээрх оросын үзэсгэлэнт хотод Дэлхийн цомын төлөө тэмцээнийг явуулахад ОХУ-ын Спортын яам, Оросын үндэсний олимпийн хороо, Санкт-Петербург хотын Засгийн газар маш их дэмжлэг туслалцаа үзүүлж байна.  “Алроса” компани нь чөлөөт бөхийн спортыг дэмждэг оросын том аж ахуйн нэгж, Оросын спортын бөхийн холбооны байнгын түнш юм, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” тэмцээнийг жил бүр ивээн тэтгэж байгаад бид ямагт талархаж байдаг. Энэ тэмцээнд түрүүлсэн багт гардуулах “Алтан цом”-ыг саяхан Санкт-Петербург хотод ёслол төгөлдөр залсан. Тус тэмцээний билэг тэмдэг болох Матрёшка буюу оросын найгадаг ч унадаггүй модон хүүхэлдэйг Швейцар улсын Лозанна хотод болсон сугалааны үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахад бид гардуулан өгсөн" хэмэн ярьжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.