НШГА-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж Лениний музейг чөлөөллөө
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр Төрийн өмчийн хороог Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож, Лениний музейн барилгыг чөлөөлж, Төрийн өмчийн хороонд шилжүүлэхийг хариуцагч Монгол Ардын Намд үүрэг болгон шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 7313/2 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус албанд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бичигдэн ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн.

Тус албанаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, В.И.Лениний музейн барилгыг сайн дураараа чөлөөлж, Төрийн өмчийн хороонд шилжүүлэх тухай мэдэгдлийг Монгол Ардын Намд удаа дараа хүргүүлсэн болно.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч МАН сайн дураар биелүүлээгүй тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж Лениний музейн барилгыг чөлөөлж, Төрийн өмчийн хороонд шилжүүлэн өглөө.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sodoyut 2014-05-08 00:23:41
    Mash zuv; komunist deglemd Gants nam bol xamgiin utgagui zuil; MAH-iig tatan buulgaj shineer baiguulagdax erxiig uursudud ni uldeej bolox yum; gexdee xuchtei 2-3 nam bureldsen ued.
    206.53.152.30
    Мэдэгдсэн Хариулах
  • sodoyut 2014-05-08 00:23:37
    Mash zuv; komunist deglemd Gants nam bol xamgiin utgagui zuil; MAH-iig tatan buulgaj shineer baiguulagdax erxiig uursudud ni uldeej bolox yum; gexdee xuchtei 2-3 nam bureldsen ued.
    206.53.152.33
    Мэдэгдсэн Хариулах