Ихэнх иргэд эрүүл мэндийн даатгалын урамшуулалд хамрагдах боломжгүй байна
Бид цалингаасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгвэл жилд нэг удаагийн ерөнхий шинжилгээ оношлогоонд хамрагдах боломжтой байдаг бөгөөд хуульд заасан тэдгээр боломжоо ашиглаж чадаагүй иргэдэд төрөөс урамшууллын эрүүл мэндийн эрхийг олгодог байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн сүүлийн гурван жил тасралтгүй шимтгэл төлсөн иргэдэд 80 мянган төгрөгийн оношлогооны урамшууллыг олгоод байгаа.  Гэхдээ энэхүү эрүүл мэндийн даатгалын урамшууллын талаар иргэд ийнхүү ярьж байна.

”Уг нь их сайхан аян байна. Гэхдээ огт эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй гээд оношлогооны эрхээ шүүгээд хартал нэг удаа I эмнэлэгт шинжилгээ өгөх гээд цаг аваад лаборатори дээр очтол шинжилгээний цаг дууссан гээд шинжилгээ аваагүй. Тэгээд хажуугийн хувийн лабораторид мөнгөө төлөөд шинжилгээ өгсөн. Гэтэл тэр нь бүртгэгдээд эрх нь хасагдчихсан байх юм. Хүлээн авагч биш амбулториор эмчид үзүүлсэн, эсвэл хэвтэж эмчлүүлсэн, эсвэл шинжилгээ өгч үйлчилгээ авсан бүртгэлээр эрхээ баталгаажуулмаар байна.

Эмнэлгийн үйлчилгээ огт аваагүй эмнэлэг огт зүглээгүй байхад эмнэлэгт үзүүлсэн гэж лавлагаа гараад байна. Улсын болон хувийн эмнэлгүүд эмнэлгийн үйлчилгээ аваагүй бусдын эрүүл мэндийн даатгал, регистр ашиглаж мөнгө завшиж, даатгуулагч иргэн урамшууллаа ч авах боломжгүй болоод байна. Шалгаж өгнө үү

Энэ ч худлаа юм байна. Өвддөггүй эрчүүдэд зориулжээ. Жирэмсний үеийн хяналтад орохдоо хийлгэсэн шинжилгээ орчихсон байна шүү дээ”  хэмээж байна.

Дээрх иргэдийн үгтэй хүн бүр санал нийлж, ийм  зохицуулалтыг уян хатан болгох хэрэгтэй хэмээж байгаа юм. Энэ нь  Нийгмийн даатгалын газраас хэрэгжүүлж буй энэхүү даатгалын урамшууллын ажил хүн бүрт хүрч чадахгүй байгааг харуулж байна. Түүнчлэн энэхүү даатгалын урамшууллын талаар иргэд ойлголт муутай байгаа нь урамшуулал нэртэй эхлүүлсэн уг ажлын хэрэгжилт, биелэлт ямар байгаа нь харагдаж байна. 

Манайхан ямар нэгэн ажлыг эхлүүлээд үр дүнд нь анхаарал хандуулдаггүй нь уг ажлаас харагдаж байна гэх хүн цөөнгүй байна. Нэгэнт эхлүүлсэн  энэхүү ажлаа  иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд иргэдээс санал авч адаглаад гурван жилийг нь хоёр жил болгох түүнчлэн даатгалын урамшуулал хүртэхэд тодорхой хэмжээний мөнгөний хязгаар заах зэргээр зохицуулалт хийж болно. Өөрөөр хэлбэл 80 мянган төгрөгийн урамшуулал хүртэхийн тулд  эрүүл мэндийн даатгалаараа тэд хүртэлх мөнгөн дүнгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан байх шаардлагатай гэсэн заалт оруулж өгвөл иргэдэд илүү ойр байх болов уу.

Үгүй бол 500 төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн л бол энэхүү урамшуулалд хамрагдаж чадахгүй нөхцөл байдалтай байна. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCIN 2015-03-11 10:52:40
    iim hudlaa umaar hyniig tyyregdyyleed,tegsenees eryyl mendiin daatgal tyldeg hymyysee cahimd byrtgeed emcid ochoor syyliin tylsen saruud garwal ynegyi yzii
  • zochin 2015-03-11 05:00:27
    дээрх бичсэн зүйлтэй санал нэг байна. ажил эхлүүлсэн л бол биелэлтийг сайтар анхаарах хэрэгтэй. хэн нэгний шоу юм уу мөнгө завших арга болгомооргүй байна
  • ҮНЭН 2015-03-09 06:34:48
    энэ үнэн шүү, 90 оноос хойш л ЭМД төлсөн, хэрэг огт алга, болдог бол ЭМД гэж төлсөн бүх мөнгөө эргүүлж аваад , хувийн эмнэлэгт нь үзүүлдэг болмоор бнаа
  • zochin 2015-03-09 00:42:45
    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба...