​МИАТ-ийн катеринг тойрсон маргаан дуусахгүй нь

Өнгөрөгч хугацаанд ямар ч өрсөлдөгч, шалгуургүйгээр Төрийн өмчит компаниас жил бүр гурван тэрбум төгрөг сааж байсан “Нүхт тур” компанийн ирэн үе өндөрлөлөө. Ийм хэмжээний хөрөнгийг зүгээр орхино гэдэг нь амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэхтэй л адил. Тиймээс ч “Бид энэ үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлэн явуулах болно” хэмээн шүүхэд хүртэл гомдол гаргаж үзлээ. Катерингийн үйлчилгээ буюу хоол нийлүүлэх үйлчилгээ нь маш их ашигтай учраас л “Нүхт тур” компани ингэтлээ тэмцсэн боловч МИАТ аль хэдийнэ тендер зарлаад ялагчаа тодруулчихсан байж таарав.

Уг нь хоёрдугаар сарын 12-ны өдөр хоёр компани холбогдсон, “Нүхт тур”-н нэхэмжлэлтэй шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд болж байлаа. Гэвч энэ үеэр МИАТ компанийн зарласан тендер ялагчаа тодруулсан байж. Тодруулбал, гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай “Gate Gourmet” компанийг ялагчаар тодруулжээ.

Гэвч тендерийн үйл явц зөрчилтэй байсан гэдгийг Сангийн яамнаас хийсэн шалгалтаар тогтоосон байна. Уг нь тендерт Монголын нэр бүхий хэд хэдэн компани оролцсон бөгөөд тэд ямар учраас гадны компанийг шалгаруулсан талаар шалгуулахаар Сангийн яаманд ханджээ. Улмаар Сангийн яамнаас шалгалт хийж тендерийн холбогдох материалд зарим зүйл үндэслэлгүй байсныг тогтоож, МИАТ-ийн катерингийн төвийн үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах тендерийг хүчингүй болгож, хууль журамд нийцсэн шударга тендер явуулахыг анхааруулсан албан бичгийг гуравдугаар сарын 3-ны өдөр МИАТ-ын удирдлагуудад явуулсан байна. Ингэж л МИАТ-ийн тендерийг албан ёсоор хүчингүй болголоо.

Жилдээ 3 тэрбум төгрөгийн ашиг яригдаж байгаа учраас зүгээр л хэн нэгэнд өгчихийг хүссэнгүй. Тиймээс л зарлагдсан, ялагчаа тодруулсан тендер хүчингүй боллоо.  МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханд ашиг сонирхлын зөрчил бий. Тиймээс л тендерийн журмыг зөрчин байж гадны хөрөнгө оруулалттай компанийг ялагчаар тодрууллаа хэмээн зарим нэгэн үзэж байна.

Үнэндээ тендерийг зогсоосон асуудалд ч ашиг сонирхлын зөрчил бий. “Нүхт тур”-н гомдол ч ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж тайлбарлах хүмүүс цөөнгүй байгаа юм.

Гэтэл МИАТ компани өөрийн катерингийг аваад явах бүрэн чадалтай аж. 1998 онд өөрийн хөрөнгөөр катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийнхаа олон улсын нислэгийн зорчигчийн хоолыг өөрсдөө бэлтгэх болсон байна. 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам.долларын ашигтай ажиллажээ. Улмаар “МИАТ Катеринг” нэртэй төрийн өмчит компани хүртэл байгуулагдаж байв. Энэ хугацаанд ч ашигтай ажиллаж байсан гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.

Гэвч энэхүү үйлчилгээг хувийн компанид шилжүүлж, өнгөрөгч хугацаанд жил бүр 2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахад хүрсэн байна. Яагаад ашигтай ажиллаж болох байтал алдагдалтай үйл ажиллагааг сонгосоор байсан бэ. Үүнд л ашиг сонирхлын зөрчил байна гэж харахаас аргагүй байгаа юм.  Энэ мэтээр маргаан ар араасаа цуварсаар л байна. 
 
Ами
Olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lakar 2015-03-26 23:46:17
    lalaruudaa odoo boli l doo idej handagui umuu ta nar 100 naslahgui shtee ene uls oron ard tumnee bod l doo. 76+1 eeeee guiya ta naraas bolchih
  • lakar 2015-03-26 23:46:17
    lalaruudaa odoo boli l doo idej handagui umuu ta nar 100 naslahgui shtee ene uls oron ard tumnee bod l doo. 76+1 eeeee guiya ta naraas bolchih
  • zochin 2015-03-09 00:42:01
    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба...