Хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой.
 
Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалт авч байхаар болсон. Тэгвэл өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусгавар болж байгаа аж. Энэ жилээс Монгол хэл бичгийн шалгалт босго оноотой болж, шалгалтыг хоёр удаа авахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.

Тодруулбал, монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болох юм. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй аж. ЭЕШ-даа бүртгүүлж төлбөрөө хийсэн ч шалгалтдаа тэнцээгүй буюу ЭЕШ-д орох эрхийн бичгээ аваагүй бол бид ЭЕШ өгөхөөр төлсөн мөнгийг буцаан олгох юм.
 
Бүртгэлийн хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусах бөгөөд албаныхан бүртгэлийн хугацааг сунгахгүй хэмээж байна.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2015-03-09 01:22:40
    mash zob mongol ulsad ardchlal heregteibas hariutslaga heregtei shine zasgiin gazriin bodlogo shiidberiig 100 hubi demjij ba ta buhen ercheeree oorsdiinhooroo ...