Эрхэмсэг ганган амьдрахуй" номын нээлт боллоо
НҮБ-ын Хабитат байгууллагын төслийн ажилтан Н.Золзаяа "Эрхэмсэг ганган амьдрахуй" нэртэй номоо гаргаад байна. Н.Золзаяаг Эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байх үед эмэгтэйчүүд олон асуудлаар ханддаг байсны дийлэнх хувь нь гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудал байжээ. Тэр л үеэс буюу 90-ээд оны сүүл үеэс гэр бүлийн асуудлыг битүүхэн тандан судалж эхэлсэн байна. Энэ нь явсаар Гэр бүл судлалаар мэргэшихэд хүргэжээ. Ингээд доктор, профессор Т.Намжилын удирдлага доор "Гэр бүлийн тогтвортой байх нэг үндэс нь бэлгийн харилцаа болох нь" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Энэхүү "Эрхэмсэг ганган амьдрахуй" номондоо дээрх судалгааны ажлаа нэг бүлэг болгон оруулжээ. Гэр бүлүүдэд, залуучуудад, эмэгтэйчүүдэд, аавуудад өгөх зөвлөгөөг өөрийн амьдралд тохиолдсон бодит түүх сургамжууд дээр үндэслэн бичиж өөр бас нэг бүлэгт оруулжээ. Нэг ёсондоо Гэр бүлийн нарийн нандин асуудлуудыг зөвлөгөө, сургамж, судалгаатай нь энэхүү номондоо багтаажээ. Зохиогчийн үзэл санаагаар бол үр хүүхдүүд маань бидний гоёл юм байна, гэр бүл маань бас бидний гоёл чимэг юм байна. Энэхүү номын урай, түлхүүр үг, ерөнхий утга санаа нь дараах дөрвөн мөртөөр илэрхийлэгдэж байгаа ажээ.

Өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдээрээ гангарцгаая
Бүтээж босгосон гэр бүлээрээ гангарцгаая
Гуйвшгүй бат бэх гэр бүлээрээ гайхуулж
Эрхэмсэг ганган амьдарцгаая


Нээрээ л гэр бүлээ тарааж бутаргачихаад, үр хүүхдээ гудамжинд гаргачихаад гоё ганган яваад ч яах юм билээ. Зохиогч энэ номоо Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 90 жилийн ойг тохиолдуулан Гэр бүлийн боловсролд зориулан гаргаж байгаагаараа онцлог юм.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ариунаа 2014-06-04 08:07:25
    Хүн юу ч хийхгүй бол хэн ч шүүмжлэхгүй шдээ. Гэхдээ манайхан ямар ч юманд урам өгөхөөсөө өмнө өөнтөглөхөө урьдах юм даа. Яаана даа энэ хүмүүс
  • zochin 2014-06-01 09:49:08
    uneheer uruvdchihluu, uuriinh ni amidraliig busad hun medehgui yum shig l bichihiin, neg bol uuriinhuu tuuhend undeslej busdad uur shigee yaj yavahgui baihiig surgamjlaa yu