Универсиад их наадмын аварга волейболчид тодорлоо

Монголын Оюутны Универсиад их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд энэ сарын 2-нд эхэлсэн. Таван өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд нийт 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312 тамирчин оролцсон байна. Тэмцээн өрсөлдөөн ихтэй болж, энэ сарын 7-нд буюу өнгөрөгч бямба гарагт өндөрлөж дүнгээ гаргажээ. 
Эрэгтэй багаас ШУТИС баг алтан медалийн толоо тоглолтонд ХААИС багтай тоглоод 3:1 харьцаагаар хожиж аварга  болсон бол ХААИС мөнгөн медаль дээр буулаа. Харин МУИС-ийн баг хүрэл медалийн эзнээр тодорсон байна

Тэгвэл эмэгтэй багуудаас ХААИС баг алтан медаль хуртэн МУИС, ШУТИС-ийн баг хоёр болон гуравдугаар байрт орж, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. 

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.