Ам.долларын ханш 1990 төгрөгтэй тэнцлээ
Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар, Мартын 8 зэрэг баярууд  болж өндөрлөлөө. Биднийг ийнхүү баяр хэмээн хөөрцөглөж байх зуур өнөөх долларын ханш аль хэдийн 1990 төгрөгт хүрчээ. Тодруулбал  өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1985 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1981-1990 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” зах дээр 1988-1990 төгрөг байна.

Ийнхүү баярын өдрүүдийг далимдуулан эрчээ авсан ам.долларын ханш цаашид буурахгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь   хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх дөхсөн үед ам.долларын ханш улам өснө үү гэхээс буурдаггүй нь бичигдээгүй хууль болсон. Энэ нь мэдээж эрэлттэй холбоотой. Тиймээс ам.долларын ханшийг ойрын хэдэн сард бууна гэж ярилтгүй болж байгаа юм.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-03-09 04:09:21
    За нөгөө Золжаргал чинь хавар угаасаа өсдөг гэж хуцах байх да. Хавар өсдөг тэгээд бууна гэж сүүлийн 3 жил л ярилаа штэ. Нөгөө өссөн ногоон нь буухгүй улам өсөдл...
    150.129.142.140
    Мэдэгдсэн Хариулах