Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид 100 хувь ХОМ гаргажээ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой.

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1366 албан хаагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргасан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалтад өөрчлөлт орж, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан, төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан зэрэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болсон.

 Үүний дагуу өмнө нь нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1400 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болж, хасагдсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-29 23:21:11
    "Чандмань-налайх"-ын ерөнхий няглан Алимаа ХОМ-ээ өгсөн юмуу.Өгч яадаг юм гээд байсан.Их мөнгө хөрөнгө идэж хаустай ч болсон нөхөр дөө.Гордокийн уурын зуухны ...
    112.72.13.23
    Мэдэгдсэн Хариулах