Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн тооцоог гаргажээ
Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратегийн танилцуулга”-ын асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Улаанбаатар хотын Гамшгийн эрсдэлийн менежментийг сайржуулах төслийн удирдах нэгжийн захиалгаар Мал тариалангийн эрсдэл судлах төв ТББ, ЖЭМР ХХК, Усны Эрчим ХХК-ийн хамтарсан зөвлөх бөг Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төслийг бэлтгэжээ. Төслийн нарийвчилсан судалгааг хотын төвийн хэсгийн 6 дүүргийн 1,2 сая хүн амьдардаг нутаг дэвсгэрт хийсэн бөгөөд барилга байгууламжийн нягтрал их болсон тул хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувийн хангамшилтай буюу 1000 жилд нэг удаа тохиох, бусад газруудын хувьд 1 хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлсэн байна. Судалгааны дүнд Үерийн аюулын үнэлгээгээр Сэлбэ голын дээд хэсэгт, голын сав дотор хашаа байшин барьснаас үүдэн олон өрх айл болон 110 кВ-ын цахилгааны дэд станц усанд автахаар байгаа бол Сэлбэ голын Арслантай гүүр, түүний доод талын дулааны шугам бүхий явган гүүр үерийн усыг гаргах чадвар дутагдалтайгаас ихээхэн хэмжээний барилгажсан талбай усны халилтад өртөж болзошгүй байна гэсэн тооцоо гарчээ. Мөн Арслантай гүүрний үерийн усыг өнгөрүүлэх чадвар хангалтгүйгээс 0,1 хувь, 1 хувь, 2 хувийн хангамжтай үерийн ус шинэ цирк хүртэл хальж аюул учруулах магадлалтай байна гэсэн судалгаа байна.

Эдгээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн баг одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд тулгуурлан эхний байдлаар стратегийн төслийг боловрууллаа. Ингэхдээ Голын сав газрыг үерийн эрсдэлээс хамгаалах, үерийн дархлаатай хот болох, үерээс хамгаалах байгууламж байгуулах, хүн амын аюулгүй байдлыг хамгаалж, зерийн эрсдэлийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх гэсэн таван чиглэлээр боловсруулалт хийжээ. Харин энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд 547,9 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг ажлын хэсгээс гаргасан байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хэрэгцээ, шаардлагатай ажлын боловсруулалтыг цаашид үргэлжлүүлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэлдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-09 08:00:42
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.188
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-09 07:55:18
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.188
    Мэдэгдсэн Хариулах