Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо
Нийслэлийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар сарын 31-нд дуусна.  Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 06 дугаар сарын 10-24-ныг хүртэл зохион байгуулах юм.

Тиймээс энэ хугацаанд тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсрууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна www.smartcar.mn цахим хуудасруу иргэд хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм.Мөн та хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгойй энэхүү мэдээллийн системд хандах авч болох юм байна.  Мөн автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг заавал тухайн жилд тодорхой хугацаанд зохион байгуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар  татвар, төлбөрөө төлж болно. Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.