Гарын алга хөлрөх нь бие хөлрөхөөс огт өөр физиологийн үзэгдэл юм. Энэ нь халууцсанаас бус харин цочролоос үүдэлтэй бөгөөд ямар нэг зүйлээс айж цочих, нэг зүйлд хэт их анхаарлаа төлөвлөрүүлэх үед гарын алга хөлөрдөг нь тогтоогджээ. Мөн унтах үед гарын алга хөлөрдөггүй. Учир нь унтах үед гарын алга дахь хөлсний булчирхайн үйл ажиллагаа зогсдог бөгөөд харин тэр үед бие хөлөрдөг аж.
Гарын алга хөлөрхөд гэрийн нөхцөлд хийгдэх эмчилгээ:
Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтийн насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол , сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим хүний бие мах бодийн онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины 3 хувийн уусмал хэрэглэхэд бүрэн арилна.
1.Гараа эхлээд халуун усанд дүрж угаагаад дараа нь хүйтэн усаар угааж хэсэг хугацаанд дүрж байлгана. Халуун хүйтэн усны температурын ялгаа их байх тусмаа сайн нөлөө үзүүлнэ. Үүний дараа 30-60 хувийн спиртээр арчина. Үүнийг өглөө, орой байнга хийвэл та 7 хоногийн дотор л үр дүнд сэтгэл ханамжтай байх болно.
2.Гараа 7 хоногт нэг удаа формалиныг спирттэй хольж найруулсан шингэнээр арчиж бай.

оллоо.мн