МХБ-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй гэв
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Д.Ангарыг чөлөөлж, "Бишрэлт" группийн захирал Б.Ундармаа томилогдсон талаар мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл МХБ-ээс тус мэдээлэлтэй холбоотой залруулга гаргасан байна. 

Залруулгад "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан дараах залруулгыг хүргүүлж байна. “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгч Сангийн Яамнаас тус биржийн гүйцэтгэх удирдлагын томилгооны талаарх саналыг биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн болно.
 
Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагддаг. Хэдийгээр 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч эцсийн шийдвэр гараагүй болно. Хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нь өнөөдрийн байдлаар албан үүргээ үргэлжлүүлж байна" гэжээ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaza 2015-03-10 07:38:17
    Angar odoo bolnoo ! ter ene alband ogt tentsehgui hun bsan yum shdeesain duraaraa ehleed uuruu ajillaa ugvul deer bh
    103.229.122.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнгис 2015-03-09 09:42:12
    Энэ хүнийг очисноос хойш ашиг олоод найдвар харагдаж байгаа бол тэтгэвэрийн эмээгээр солих ямар шаардлага байнаа? Тэтгэвэрийн эмээ больвол таарна. Битгий гай бл...
    150.129.142.174
    Мэдэгдсэн Хариулах