06.00 цагт “Автобус-1” компанийн нийтийн тээврийн жолооч, кондукторууд ажил хаяхаар болжээ. Учир нь өчигдөр болсон хэлэлцээр үр дүнгүй болсон тул ийм шийдэлд хүрсэн аж.
09.00 цагт МҮХАҮТ-ын баруун талд “Corporate” зочид буудлын Хурлын танхимд МХЕГ, BGR хамтран хэрэгжүүлсэн "Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал" төслийн хаалтын уулзалт болно.
10.00 цагт 17 дугаар сургууль дээр Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зан суртахууны төлөвшил,уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготой “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмын нээлтийн ажиллагаа болно.
10.30 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.
13.00 цагт Драмын театрт ИЗНН-ын 15 жилийн ойн Их хурал үргэлжилнэ.
14.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Цэрэг, улс төрийн тусгай мөрдлөгийн дүрмийн асуудлаарх Азийн бүс нутгийн бага хурал болно.
15.00 цагт 1-р сургуулийн сурагчдад зориулан доктор Ч.Жавзан "Ус амьдралын эх булаг" сэдэвт лекц уншина. Энэхүү лекцийг ШУА-иас Нийслэлийн Боловролын газартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд академийн эрдэмтэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг олгох зорилгоор цуврал лекц болгон толилуулж байгаа аж. Энэ үеэр манай оронд хийгдэж буй усны чиглэлийн бүхий л төрлийн судалгааны үр дүнгүүдээс танилцах боломжтой юм байна.