Бэлчээрийг малчдад эзэмшүүлж, өвөлжөө, хаваржааг нь өмчлүүлэх асуудал хэдэнтээ сөхөгдөж ирсэн. Малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газраа өмчилж авах сонирхолтой ч бэлчээрийг нийтийн эзэмшил хэлбэрээр үнэгүйгээр ашиглах уу, эсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх үү гэдэг асуудал хөндөгдөж ирсэн. Энэ талаар Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг маргааш Төрийн ордны “Б” танхимд 09:00 цагаас эхлэнэ.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачид, малчдын төлөөлөл оролцоно. Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн Их сургуулийн доктор, профессор Хайшаан оролцоно.