Таны хадгаламж үнэгүй даатгагдсан
Эрхэм та өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон хуримтлалаа үнэхээр баталгаатай газарт хадгалуулсан гэдэгт итгэлтэй байдаг уу?

Санхүүгийн хувьд санаа зоволтгүй, сэтгэл амар байхын тулд тогтмол орлоготой байх нь хангалтгүй бөгөөд өрх гэрийн санхүүгийн гол баталгаа нь сар бүрийн орлого бус харин “Хуримтлал” юм. Иймд хуримтлалтай болох талаар эдийн засагчид үргэлж зөвлөдөг билээ. “Үр бүтээлтэй өнгөрч буй өдөр хоногууд хийгээд банкинд хуримтлуулсан мөнгө хоёр таныг баян болгоно” гэсэн үг байдаг.

Иргэдийн хуримтлал үүсгэх дадал харилцан адилгүй байхын зэрэгцээ мөнгөө хаана, хэрхэн хадгалах талаар нарийн сайтар судалгаагүй ханддаг байна. 2013 оны 01-р сарын 10-нд УИХ-аас “Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хууль”-ийг баталсан. Энэхүү хуулиар арилжааны бүх банк “Хадгаламж даатгалын корпораци”-тай хамтран ажиллаж, харилцагчдынхаа хадгаламжийг өөрийн хөрөнгөөр даатгалд хамруулах үүрэгтэй. Уг хуулийн хэрэгжилтийн дагуу хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй ХААН Банк “Хадгаламж даатгалын корпораци”-тай гэрээ байгуулан хугацаатай, хугацаагүй, харилцах данс эзэмшигчдийнхээ хадгаламжийг  даатгуулан баталгаажуулсан юм.

Даатгал нь санхүүгийн аюулгүй байдлын гол хэрэгсэл учир харилцагчдын мөнгөн хөрөнгийг банк өөрийн хөрөнгөөр ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр даатгалд хамруулан  харилцагчдын мөнгөн хадгаламжийг эрсдэлээс бүрэн хамгаалж байгаа билээ.

Мөн үйл ажиллагаа нь ил тод найдвартай, тогтвортой өсөн дэвжиж буй үйлчилгээг сонгох нь хадгаламжиндаа санаа зовохгүй байх бас нэг томоохон нөхцлийг бүрдүүлдэг. Монгол улсын нийт айл өрхийн 80 гаруй хувьд банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн, харилцагчдынхаа итгэл, хүндлэлийг хүлээсэн ХААН Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтийг бүрэн ханган Олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа дүгнүүлдэг нь үйл ажиллагаа нь тогтвортой, найдвартай болохын илэрхийлэл юм.  

Түүнчлэн ХААН Банк нь өөрийн хөрөнгөө бэхжүүлэн, компанийн сайн засаглал, ил тод байдлын үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг дэмжин, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
 
 
Бусдад түгээх
  • gplus