''Хатан туул'', ''МҮҮН'' хамтлагийнхан ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлжээ
Бүжгийн спортын улсын аварга шалгаруулах “Сарны цом- 2014” тэмцээн өнгөрсөн даваа гарагт болж, өндөрлөсөн байна. Энэ удаагийн УАШТ-д Өмнөговь, Дорнод, Дархан, Улаанбаатарын 40 гаруй хамтлаг өрсөлдсөн бөгөөд олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу балчир нас (долоон нас хүртэлх), бага нас (8-11 нас), өсвөр (12-15 нас), залуучууд (16- 18), насанд хүрэгчид (19 дээш нас) таван насны ангиллаар стандарт, латин бүжгийн төрлөөр аваргаа шалгаруулсан байна.

Стандарт бүжгийн төрөлд “Хатан туул” хамтлаг тэргүүлсэн бөгөөд “Улаан сарнай” хамтлаг удаалжээ. Харин “Мүүн” хамтлаг гутгаар байрт шалгарсан байна. Харин Латин Америк бүжгийн төрөлд “Мүүн” хамтлагийнхан тэргүүлж, “Стар” хамтлаг удаалж, “Хатан туул” хамтлаг гутгаар байрт шалгарчээ. Тэмцээний насанд хүрэгчдийн эхний хоёр байрт шалгарсан хамтлаг бүжгийн спортын 2014 оны ДАШТ-д оролцох эрхээ авч чаджээ. Стандарт бүжгийн ДАШТ энэ оны арваннэгдүгээр сард Германы Брауншвейг хотод, латин бүжгийн ДАШТ ОХУ-д болох юм байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.