Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг 2016 онд ашиглалтад оруулна
Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 оны хоёр дугаар улиралд ашиглалтад оруулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

Төв аймгийн Хөшигтийн хөндийн нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн нисэх буудал чиглэлийн авто замын байдлыг сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах зурвастай, зургаан эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.