Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.

Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан. Эгийн голын усан цахилгаан станц нь Төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх, зардал бууруулах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой төсөл юм.

Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд төслийн нийт өртөг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ.

Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-04-01 08:41:42
    Орос улс 1930 аад онд томоохон гол мөрөнүүд дээрээ УЦС барьсанаар хөгжлийн хурд эрс нэмэгдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн б\а
    43.242.240.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Алтанхуяг 2015-03-10 14:05:40
    Тохируулгатай, ачааллаа зохицуулдаг системтэй болох явдал маш чухал. Усны сан бүрдүүлснээр хөгжлийг түргэсгэх капитал буй болгоно. Замын дундаас буцаж болохгүй....
    182.160.34.72
    Мэдэгдсэн Хариулах
  • маш зөв 2015-03-10 12:45:08
    усан цахилгаан станц манайд тун хэрэгтэй мэдэхгүй байж мэддэг юм шиг яридаг улсуудаас болж 20 гаран жил гацлаа одоо боллоо явуулах л хэрэгтэй
    122.201.21.132
    Мэдэгдсэн Хариулах