Нүүрсний импортын хэмжээ буурчээ
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улсын нэгдүгээр сарын коксжих нүүрсний импортын нийт хэмжээ 4.01 сая тонн байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.58 хувиар багасч, нүүрсний импортын хэмжээ долоон сар тасралтгүй буурчээ.

Энэ жилээс эхлэн Хятад улс импортын нүүрсэнд микро элементүүдийг хязгаарлах төрийн  бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс шалтгаалж нэгдүгээр сарын нүүрсний  импортын хэмжээ  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын буюу тухайн жилийн хамгийн их хэмжээ болох 7.62 сая тонноос 47.38 хувиар багассан байна. Тэгвэл Монгол Улс коксжих нүүрсний экспортын хэмжээгээр хоёрдугаарт орж байгаа аж. 1.16 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь  өмнөх сараас 41.71 хувиар буурсан ба өмнөх жилийн мөн үеэс 22.06 хувь өссөн аж.

Хятад улс  нэгдүгээр сард Канад улсаас 660 мянган тонн коксжих нүүрсийг  импортолсон  нь өмнөх сараас 29.79 хувиар, өмнөх оны мөн үеэс 14.59 хувь буурсан үзүүлэлт юм. ОХУ-аас  490 мянган тонн нүүрс импортолсон нь өмнөх сараас  16.67 хувиар өсч,  өмнөх жилийн мөн үеэс 23.47 хувь буурсан байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.