Нөөцийн мах бэлтгэлийн урамшууллыг мөнгийг олгоно
Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэсэн билээ. “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд байгаа ч мах бэлтгэлийн урамшууллын мөнгийг Улсаас олгохгүй байгаагаас худалдаанд гаралгүй хугацаа алдаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох үлдэгдэл 4,5 тэрбум төгрөг өнөөг хүртэл шийдэгдэхгүй удаж байсан юм. Тэгвэл эл асуудлыг шийдэхээр Сангийн яам ажилдаа оржээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.