“Хүний төлөө – Зөв тус" аян үргэлжилсээр
МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг орон даяар эхлүүлэн, нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аян эхэлснээс хойш улсын хэмжээнд барилга, зам, тээвэр, холбоо, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 446 аж ахуйн нэгж, 1500 гаруй инженер, техникийн ажилтныг хамруулан үзүүлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв.

Энэ хугацаанд барилгын угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, гарч болзошгүй аюул, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийгоновчтой болгох талаар Барилгын тухай хууль болон ХАБЭА-н үндсэн шаардлагыг хангуулах нийтлэг журмын төсөлд нэмэлт санал оруулан албан тоотоор БХБЯ-д хүргүүллээ. Мөн хэмжилзүйн хяналтын чиглэлийн холбогдох хууль, стандартуудын талаар хувийн хэвшлийн орон сууцны 18 компани, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, хаяг шошго, дотоод хяналтын талаар барилгын материал үйлдвэрлэгч 6 аж ахуйн нэгжид зөвлөмж өглөө. Дорнод, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар орон сууцны барилга дээр үзүүлэх сургалт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Рысжан” компанийн долоон ШТС, агуулахын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийж, зөвлөн туслажээ.

Аяны явцад барилгын ажлын талбайн зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үзүүлбэр, мэдээлэл хийн, туршлагаа хуваалцлаа.

 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.