БНСУ-д  визний хугацаа хэтрүүлсэн манай 11 мянга орчим  иргэн байна

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 11-11 төвд ажиллалаа. Цахим ярилцлагын үеэр хөрш орнуудын харилцаа, хэтийн төлвийн асуудал түлхүү хөндөгдлөө.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д, Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалуудыг гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болон Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон хөрш орнуудтай харилцаагаа урагшлуулан хөгжүүлэх, идэвхжүүлэхэд чухал алхам болсон гэж Гадаад харилцааны дэд сайд хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотод зохион байгуулсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлэлийг бэхжүүлэх олон улсын 4 дүгээр бага  оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон бусад орны төр засгийн тэргүүнүүдтэй уулзсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дэд дарга  болон Монгол Оросын хамтарсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон гэлээ.   

Мөн тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт нь Шанхайд болсон уулзалтаар яригдсан асуудлуудыг урагшлуулж, хоёр орны харилцааны шинэ чиглэл, хандлагуудын талаар ярьж, цаашдын хамтын ажиллагааны  зорилго чиглэлээ тодорхойлж чадсан уулзалт болсон гэлээ. Энэ уулзалтаар хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлд дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцсон байна.    Мөн хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцаж,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Цахим ярилцлагын үеэр Монгол улсын иргэд БНСУ-д зорчиход барьцаа хөрөнгө байршуулах шаардлага тавьдаг талаар цөөнгүй асуулт ирлээ.   Одоогоор БНСУ-д 27 мянга орчим Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байгаагийн 11 мянга орчим нь визний хугацаа хэтрүүлсэн иргэд байна.  Виз авахад  барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь зорчиж байгаа иргэдийн буцаж ирэх баталгаа нь болдог гэж БНСУ-ын тал тайлбарладаг. Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-д айлчлах үеэрээ 10 сая төгрөгийн барьцааг 5 сая болгох санал тавьсан. Удахгүй болох консулын зөвлөлдөх уулзалтаар энэ талаар дагнан ярилцаж, Гадаад харилцааны яамнаас барьцааны хэмжээг багасгах, барьцаа авахгүй байх гэсэн байр суурь баримталж байгаа гэж Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг хэллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.