О.Амгаланбаатарт хариуцлага тооцохыг мэдэгдэв
Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга А.Дэлгэржаргал нарт албан бичиг хүргүүлэв.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэр бүхий өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэв.

Засаг дарга О.Амгаланбаатар нь орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн албаны болон намын сурталчилгааг хийсэн нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус зөрчсөн байна. Тиймээс Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Уг албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулжээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • огий 2015-03-12 05:15:03
    тэнэг мал ийм юмыг засаг дарга болгож байдаг юм алтайчууд ар түмний саналыг луйвардсан байхоо
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • eehuslee 2015-03-12 00:31:55
    ene nuhur ch dee, dalbaan dor dalbaganasan muu hun bn lee, ter ard irgediin umnu ug helj yarij bgaa n oligtoi ch shou menejer ch bj chadahaargui hun bn lee sh...
    202.21.111.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2015-03-11 09:18:47
    ysan tolgoit
    202.70.46.201
    Мэдэгдсэн Хариулах
  • sangajab 2015-03-11 06:57:26
    ehlee; mongoliin turd ajillah yamar ch nuurgui bolson sangajabiin bayartsogtiin zailuulj hariutslaga toots daraa ni busdiin shudarga baihiig shaard
    202.180.216.229
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 05:49:33
    Ийм малнууд АН-д хогоороо бна.
    150.129.141.105
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 05:00:23
    Ардчилсан нам улс орныг минь бусниулаад дууслаа даа. Бушуухан сонгууль нь болоосой.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 04:35:03
    мэдрэл
    202.126.89.173
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-11 03:55:30
    Гүээ мөн тэнэг нөхөр юмаа ааяааяа
    150.129.142.228
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.nmn 2015-03-11 03:01:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.142
    Мэдэгдсэн Хариулах