“АСА” цирк ШӨХТГ-аас өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авсан уу
ОХУ-ын Одой циркчид Монголд ирж, “АСА” циркт хүслийн гэгээ татуулаад байна. Учир нь юун хэмээвээс удаан хүлээлгэсэн циркийн урлаг гадны уран бүтээлчдээр амь орж, тийш зүглэх нийслэлчүүдийн хөлд дарагдаад байна. Удахгүй болох Олон улсын хүүхдийн баярыг угтаад эцэг эхчүүд балчир үрсээ дагуулан одой циркчдийн “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтыг үзэцгээж байна. Иймээс тус Үндэсний “АСА” цирк дотор ямар нэгэн худалдаа наймаа үзэсгэлэн лав болсонгү. Яагаад ингэж хэлэх болов гэвэл, одоогоос гурван сарын өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчлийн төлөө газраас тус уиркд хаягласан зөрчил арилгуулах тухай албан бичиг хүргүүлж байсан. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон” гэсэн байсан. Иймээс Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар таван арга хэмжээг авах есөн сарын хугацаатай үүрэг өгсөн.

Нэг зүйлийг тодтгож хэлэхэд тус циркийг хувийн менежментэй болгосноос хойш тэнд болж байгаа бүхий л үйл ажиллагааг МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн ээж Õ.Ï¿ðýâáàäàì гуай хариуцаж байгаа билээ.

Иймээс ШӨХТГ-ын тавьсан шаардлагыг хэр биелүүлж, анхаарч байгаа талаар тодруулахаар, нэг үгээр уулзах цаг товлохоор Õ.Ï¿ðýâáàäàì гуайтай холбогдлоо. Түүнд хэрэг зоригоо дуулгаж, уулзахыг хүссэн ч тэрбээр зөвшөөрсөнгүй. Ингээд түүний яриаг хүргэе.
-Сайн байна уу. Оллоо.мн-ээс ярьж байна.  Танай дээр Одой циркчдийн тоглолт болж байгаа юм байна. Үүнийг танайхаас зохион байгуулж байгаа юу.
-Манай дээр тоглолт явагдаж байгаа.

- Бас ШӨХТГ-аас танайд хугацаатай үүрэг өгсөн. Энэ талаар тодруулахаар таниас ярилцлага авах гэсэн юм?
-ШӨХТГ-аас ямар шаардлага манайд тавьж байгаа нь ямар хэнд хамаатай юм бэ. Тэндээс шаардлага тавьсан, тавиагүй бид үйл ажиллагаагаа явуулдаг шигээ л  явуулна. Шаардлага тавих үгүй нь бидэнд хамаагүй. Тоглолтын талаар уулзах гэж байгаа бол менежертэй холбогдохгүй юу. Бид өмнө нь яаж явуулж байсан түүнийгээ л хийнэ.

-Тэгвэл хэн гэдэг менежертэй холбогдож болох вэ?
-Би яаж мэдэх юм бэ. Би чиний лавлах юм уу гэсээр утсаа тасаллаа. Тэрбээр надтай уулзах нь битгий хэл ШӨХТГ хэмээн үгийг сонсоод л хоолойны өнгө нь өөрчлөгдөж, уур нь хүрэв бололтой байсан.

Яаж ч бодсон ШӨХТГ-аас өгсөн үүрэг даалгаврыг тоохгүй өнгөрнө гэдэг байж боломгүй.
Иймээс ШӨХТГ-аас тодруулсан юм. Учир нь тус газраас  “АСА” циркт тавьсан шаарлагыг биелүүлж байгаа эсэхэд тухай бүрт нь хяналт тавина гэж байсан юм.
Тэрбээр “АСА циркээс манайхаас тавьсан шаардлагад ямар арга хэмжээ авч байгаа талаараа бичгээр хариу ирүүлж байгаа. Ирэх есдүгээр сард урьдчилсан байдлаар шалгана. Харин 2015 оны гуравдугаар сард нэгдцсэн байдлаар шалгалт явуулна. Ямар ч байсан сурагчдын амралдтад зориулаад хэд хэдэн тоглолт хийнэ гэдгээ уламжилсан байсан” гэлээ. Мөн ОХУ-аас амьтан авахаар судалж байгаа аж.
Гэхдээ “АСА” циркийн гадна талбайд автомашин худалдаа байсан хэвээр байлаа.
Энэ дашрамд ШӨХТГ-аас АСА циркт тавьсан зөрчил арилгах үүрэг даалгаврыг танилцуулъя.
Үүнд
1.Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
- Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,
- Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
- Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,

2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын 5 дугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах юм.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-13 07:39:15
    Макс дэлгүүрийнхэн худалдан авагчиддаа хөнгөлөлтийн картаар үйлчилдэг гээд л худлаа рекламдахаа болиоч ээ. Танайх дандаа л манай сүлжээ ажиллахгүй байна гэдэг ш дээ. Эсвэл тэр сүлжээгээ солиоч. Эсвэл худлаа заль зохиохоо боль. Хөнгөлөлт өгч чадахгүй байж
  • uzegch 2014-05-29 16:01:01
    Yaj yavaad bidnii huuhed baihaas ochih durtai baisan tsirk maani yapon buhiin umch bolchihdog bainaa
  • Zochin 2014-05-29 11:34:21
    Gants nom durmeere sain ajjilaj bga gazar
  • za za 2014-05-29 09:27:55
    Davgaagiin eej nasaara zodyylsan gesen odoo harin aav ni hugshruud zodoj chAdahaa baihaar byyr davarsan bna
  • huh deever 2014-05-29 02:51:08
    Ih avarga mini ee. Tserkn tanii umch hediich anh bii bolson tsagaas bidnii setgel zurhend baisan huh mongoliig belegdsen heh deevertei tserkiig mini ergej hevend oruulj huh deevertei bolgoochee. Naad solison ungu chin zugeer l neg hudaldaanii zah shig har