Г.Алтанхүүгийн гомдлыг хэлэлцэнэ
Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Гэхдээ хүний аминд хүрсэн бус харин Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсэг буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон.

Харин Г.Алтанхүү шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд өнөөдөр шүүх түүний гомдлыг хэлэлцэхээр товлосон байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Алтанхүүг найз бүсгүйгээр олон өдрийн турш зодож, тарчлаасан, энэ нь амь насанд хүрэх шалтгаан болсон гэж мэдээлж байгаа.

Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж болохыг тогтоосон. Гэхдээ энэ нь талийгаачийн аминд хүрэх шалтгаан бус харин согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цорго гэмтэж амь насаа алдсан гэж үзсэн байна.

Шүүх ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1-ээр бус Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон юм.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зоч 2015-03-12 11:05:48
    муу балиар алуурчин чи хүний охин үрийг архиар шахаж зодож нүдэж алж байхдаа амьдрал ямар сайхан
    122.201.24.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Qwertio 2015-03-12 09:25:22
    Hundevter gemtel gej bsn bizdee, Hungun bish baihaa setguulchee
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-12 04:57:59
    харахаас нүдэнд хүйтэн амьтан
    202.131.228.122
    Мэдэгдсэн Хариулах
  • jjjjjjjjj 2015-03-12 04:48:02
    hongon gemteld 3 jil ahadsan bnaa. Vneheer dvgnelt n vnen yum bol. Tehdee l end neg noo vnerteed bgaa um da
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвлөгч 2015-03-12 04:18:55
    худлаа бичсэн бна Алтанхүү биш талийгаачийн ар гэрийнхэн буюу хохирогчид давж заалдсан байхгүй юү Жаахан дөртэй хүмүүс ажиллуулммар юм.
    150.129.141.127
    Мэдэгдсэн Хариулах