Монгол банк ба Эдийн засгийн хямрал нээлттэй хэлэлцүүлэг болно
МАН-ын Шинэчлэлийн хорооноос "Монгол банк ба ба эдийн засгийн хямрал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр буюу нөгөөдрийн пүрэв гаргийн 12 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах аж.

2012 оны дараа байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амьжиргааг доройтуулсан гэж Шинэчлэлийн хороо үзэж нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэсэн. 

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сангийн сайд асан Ч.Улаан, эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас гадна Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг эдийн засгийг хямраасан эздээр нэрлэсэн. Үүнээсээ хойш МАН-ын Шинэчлэлийн хороо эдийн засгийн алуурчдад хариуцлага тооцуулах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татуулах, Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах зэрэг санаачлагыг тогтмол гаргаж байгаа. 

Эдийн засгийг хямраахад төгрөгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах санаачлагынхаа ээлжит ажил болгож Монгол банк ба Эдийн засгийн хямрал хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2015-03-12 12:27:20
    Mongol bank,Sangin yamand ajillasan darga bolgon culaitlaa bayjdagiig yugar tailbarlah ve.Haylga saitai l alban tushaaluud yum daa...
    202.21.106.122
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2015-03-12 09:37:45
    Niilj suuj bgaad neg heden hun muulah n l dee.
    202.70.46.202
    Мэдэгдсэн Хариулах