УИХ-ын гишүүд цаг нь болоогүй сурталчилгаандаа их хэмжээний мөнгө зарцуулж байна
Төрийн эрх барьж байгаа дээд байгууллагууд болон төрийн түшээдийн санхүүг хянаж байх ёстой Шилэн дансны хууль хэрэгжээд гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд төрийн байгууллагуудын санхүүгийн тайлан хангалттай сайн шивэгдэж ороогүй байна. Гэхдээ сайн хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг үгүйсгэх гэсэнгүй.

Шилэн дансны сайт руу ороход хамгийн анхаарал татсан хэсэг бол УИХ-ын гишүүд хэд хэчнээн төгрөгийг яаж зарцуулсан нь харагдаж байгаа юм. Эдгээрийн ихэнх нь сонин хэвлэл, сурталчилгаа, хууль сурталчлахад зарцуулагджээ. Уг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа болоогүй байлтай. Гэтэл хууль бус сурталчилгаа эхэлсэнг энэ санхүүгийн тайлан бэлхнээ гэрчилж байна. 

Түүнээс бус сурталчилгаагаа хийлгэх гээгүй бол сонин сэтгүүл хийх зардалд мөнгө шилжүүлмээргүй юм. Тухайлбал,УИХ-ын гишүүн Л.Энхамгалан “Хөвсгөлийн буухиа шуудан” сонинг хэвлүүлэхийн тулд тойрогт ажиллах зардлаасаа 70 сая төгрөгийг “Интерпресс” ХХК руу шилжүүлсэн байна. Мөн Х.Болорчулуун гишүүн “Монголчууд” сэтгүүлд 65 сая төгрөг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар сурталчилгааны зардалд 30 сая төгрөг, УИХ-ын гишүүн М.Зоригт хэвлэлтийн зардалд 90 сая төгрөг, Н.Номтойбаяр 6 сая 500 мянга, С.Ганбаатар гишүүн 17 сая 300 мянга, Ж.Батсуурь гишүүн 6 сая 370 мянган төгрөгийг зөвхөн сурталчилгаа болон хэвлэлд зарцуулжээ. 

Мөн тойрогт ажиллах нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулсан байгаа байдал Шилэн дансны сайтад дурайж байна. Татвар төлөгчдийн хөрөнгөнөөс жил бүр тойрогтоо зарцуулаарай хэмээн 90 сая төгрөгийг гишүүн бүрт хаягладаг. Тэгвэл энэ мөнгөөр эрхэм түшээд юу хийдгийг шилэн данснаас цухас харж болох нь. 

Тухайлбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт энэ оны хоёрдугаар сарын 16-нд 11.4 сая төгрөгийг Б.Саранцэцэгийн данс руу уулзалт ярилцлага зохион байгуулахад зориулсны хөлс болгон шилжүүлжээ. Мөн тэрбээр хэлэлцүүлэг семинар зохион байгуулахад 43 сая төгрөгийг Р.Дэлгэрмаагийн данс руу энэ сарын 9-нд шилжүүлсэн байна.

Төрөх эмнэлгийг цэвэрлэх аян өрнүүлсэн Д.Арвин гишүүн тойрогт ажиллах зардлаасаа 1000 ахмадтай уулзалт зохион байгуулахад 20 сая төгрөгийг О.Оргилмаагийн данс руу энэ оны хоёрдугаар сарын 16-нд шилжүүлжээ. Мөн энэ сарын 9-ний өдөр уулзалтын зардалд 17.1 сая төгрөгийг өнөөх хүний данс руу шилжүүлсэн тухай мэдээлэл бий. 

Увс аймгийн томилолтын зардалд Б.Чойжилсүрэн гишүүн 10 сая төгрөгийг хоёрдугаар сарын 16-нд Я.Баттогтохын данс руу, мөн энэ сарын 9-нд сургалт зохион байгуулахад 19.5 сая төгрөгийг Б.Эрдэнэбаатарын данс руу хийжээ. Гол нь эрхэм түшээд ямар нэгэн байгууллагын бус хувийн данс руу мөнгө шилжүүлсэн нь анхаарал татахуйц.

Уг нь сурталчилгааны хуулийн хугацаа эхлээгүй байхад хууль баталдаг хүмүүс хэрнээ эрхэм түшээд зөрчсөөр байна. Сурталчилгаа болон тойрогтоо ажиллаж байгаа нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгийг хайр найргүй зарцуулж байна. 

90 сая төгрөг гэдэг бол их хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр тойрогтоо их ажил хийж болно. Бүтэн сургууль, цэцэрлэг ч байгуулж болохоор. Гэтэл хэвлэлийн зардал, уулзалт, семинар мэтийн зүйлд зарцуулсан нэр зүүж, үлдсэнийг нь халаасалчихдаг тэдэнд энэ мөнгөний хэрэг байна уу.

УИХ-ын гишүүдийн гаргаж зарцуулж байгаа энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгааг Үндэсний аудитын газар шалгахад гэмгүй баймаар. Энэ мөнгөөр уналтад орсон эдийн засгаа сэргээхэд бага ч гэсэн нэмэр болохоор байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ундрах 2015-03-13 06:28:41
    Гишүүдэд тойрогт ажиллах нэрийн дор олон сая мөнгө өгөхөө больчихоочдээ.Хардаж сэрдэх юмгүй амар.тухайн үедээ томилолтийн зардал л өгнө биз.тэр нь хязгаартай ба...
    195.202.229.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-13 03:41:00
    Энэ УИХ-ын 76 луйварчинг яах вэ, таминь ээ?
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-13 01:57:51
    Татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилгаа хийх нь хууль бус зүйл биздээ. УИХ ийн гишүүд нь хууль зөрчөөд байхлаар жирийн иргэд яах вэ
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах