Алтанбулагийн чөлөөт бүсрүү тавих төмөр замын асуудлаар хэн юу хэлэв
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс хүртэл бараа тээврийн зориулалттай 23 км-ын урттай төмөр зам тавих, түүний техникийн нөхцөлийг судлах, хамтран ажиллах Ажлын хэсэг Сүхбаатар өртөөнд энэ сарын 11-нд анхны хуралдаанаа хийлээ. Үүний дараа Ажлын хэсгийнхэн төмөр зам тавих боломжтой газруудтай очиж танилцан дараагийн хийх ажлын төлөвлөгөөг гаргасан юм.

Ингээд төмөр зам тавих боломжтой газруудтай танилцсаны дараа Ажлын хэсгийнхэнтэй ярилцсанаа хүргэе.
 
Төмөр замаар ачаа тээвэр хийхэд өөрөө хямд тусдаг
 
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимэдсүрэн:
-Монгол улс болон Европ, ОХУ-ын хооронд төмөр замын транзит тээврийн асуудал чухал шаардлага асуудал болоод байна. Энэ төмөр зам тавигдсанаар Манжуур, Читийн чиглэлд явж байгаа бараа бүтээгдэхүүн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин ОХУ-ын Москва хот дахь Дубнагийн чөлөөт бүх хүртэл тээвэрлэх боломж бүрдэнэ.Бид яалт ч үгүй шинэ хотжилт, шинэ худалдааны бүс бий болоод шинэ чөлөөт бүс жинхэнэ утгаараа ажиллаад эхлэхэд өдөртөө дор хаяж, урьдчилсан байдлаар 600 тонн ачаа бусад улсаар дамжин манайд тээвэрлэгдэнэ гэж төсөөлж байна. Үүнийг төмөр замаар тээвэрлэвэл өдөрт 10-12 вагон явах төлөвтэй байна. Мөн цаашдаа зорчигч тээвэрлэх боломж гарна.
Автозамаар тээвэр хийхэд асуудал их гарна. Харин төмөр замын ачаа тээвэр хийхэд өөрөө хямд байдаг. 


Цаашид манай худалдаа тээвэрлэлт өсөн нэмэгдэх хандлагатай байна. Евроазийг холбосон төмөр замын ачаа эргэлтийг сайжруулах, монголын төмөр замын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүд, үйлдвэрлэл, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд нийлүүлэх, буцаагаад экспортлох бодлогын шинж чанартай үйл ажиллагаанууд дараа дараагийн Засгийн газар, Төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байгаа. Иймээс төмөр замыг байгуулах зайлшгүй шаардлага бий болж байна.
Сүхбаатар өртөөнөөс Алтанбулагруу төмөр зам салаалуулах боломжит 4 хувилбар байна
 
Ажлын хэсгийн ахлагч Т.Доржжанцан:
-Сүхбаатар өртөөнөөс Алтанбулаг чөлөөт бүсийн чиглэлд төмөр зам тавих асуудлаар Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, орон нутгийн газар байршилтай танилцлаа. Үүнээс ямар шийдвэр гаргав?
-Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захиргаанаас хүсэлт гаргасны дагуу Зам тээврийн яаманд Сүхбаатар өртөөнөөс Алтанбулаг  чөлөөт бүс хүртэл өргөн хэрэглээний бараа ачих зориулалттай. Улаанбаатар болон түүнээс цааш тээвэр хийх төмөр замын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.
Үүний дагуу Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр замын хамтарсан комисс ажиллаж, Сэлэнгэ аймагт өнөөдөр ирж, газар дээр нь ажиллалаа.
Сэлэнгэ аймгаас Алтанбулагийн чөлөөт бүсрүү 4 чиглэлээр төмөр зам тавих вариантыг олж харлаа. Энэ 4 вариантаас техник эдийн засгийн үндэслэл болон газар тариалангийн судалгаа хийж, хамгийн ашигтай хөрөнгө зардал бага гарах  вариантыг сонгохоор ажлын хэсэг тохирлоо. Энэ дөрвөн сонголтын аль аль нь ашигтай. Гэхдээ эндээс нэгийг нь сонгоно. 

Энэ төмөр зам баригдсанаар олон улсын худалдааны тээвэрлэлтэд чухал нөлөө үзүүлэх ийм зам болно. Төмөр зам тавих явцад газар чөлөөлөлтийн асуудал гарч ирнэ. Гэхдээ төмөр зам дайран өнгөрөх айлууд маш цөөн юм байна. 

-Төмөр замын санхүүжилт нь ерөнхийдөө тодорхой байх шиг байна. Харин гүйцэтгэгч, зураг төслийг нь хаанаас яаж гаргах юм бол?
-Гүйцэтгэгчийг олон улсын  тендрээр шийдэх байх. Зам тээврийн яамнаас эрх авсан зураг төслийн байгууллагууд бий. Үүнээс хамгийн том нь “Улаан баатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгаа. Мөн энэ чиглэлээр ажилладаг жижиг компаниуд ч бий. Алийг нь сонгох нь чөлөөт бүсийнхний өөрсдийнх нь сонголт байгаа. 

-Ажлын хэсэг эхний хуралдаан өнөөдөр боллоо. Дараагийн хурал хэзээ болох вэ?
-Дараагийн хуралдаан яг энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахгүй. Дараагийн удаа проекторын зураг төслөө хийнэ, эдийн засгийн үндэслэлээ гаргана. Гүйцэтгэгч байгууллагуудаа сонгон шалгаруулалт явуулж сонгох ёстой болно. Үүний дараа барилгын ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу эхлүүлнэ.  Харин барилгын ажлын гүйцэтгэл явц нь эхлэхээр Зам тээврийн яамны хяналтын мэргэжилтнүүд хяналаа тавиад явчихна. 
-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэзээ ч эхэлж болно. Энэ бол хөрөнгө мөнгөний асуудал л даа. Хөрөнгөө босгочихсон байхад энэ зун ч эхэлж болно. 
Монгол Улсад мөрдөж байгаа төмөр замын стандартаар барина


 
Улаанбаатар төмөр замын Тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулган:
-Алтанбулагийн чиглэлд тавих гэж байгаа энэ төмөр замыг өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа төмөр замын стандартаар баригдана. Сая бид Сүхбаатар өртөөнөөс Алтанбулагийн чөлөөт бүс хүртэл төмөр замыг яаж салаалуулж барих боломж байна. Түүнийг судлалаа. Газар дээр нь үзлээ. 
Үүнээс дөрвөн чиглэлийг сонголоо. Одоо Алтанбулагийн чөлөөт бүсийнхэн үүндээ анхааран эдийн засгийн тооцоонуудыг хийх ёстой л доо. Мэргэжлийн байгууллагуудад захиалга өгөөд төмөр замынхаа трансыг хийлгүүлж, техник эдийн засгийн үндэслэлээ гаргах ёстой. Аль хувилбар ашигтай байна. Түүнийхээ дагуу л дараагийн ажлуудаа хийнэ. Төмөр замын урт 23 км орчим байх болов уу гэж харж байна. Учир нь энэ зайд автомашинаар явахад ийм зам туулдаг юм. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi bi 2015-03-13 15:04:09
    Tumur zamtai bolvol amidral ni arai gaigui boloh blguidee. Altanbulagiin amidral tv.geer gardag, tomchuudiin yaridagaas uur uruvdulteishdee
  • Жанчив 2015-03-13 11:40:00
    за яамайдаа одоо нэг зов замдаа орж байна Манай чолоот бусээс зуун омнот ази руу тээвэр худалдаа хийх тууний тээвэрлэх боломж УБТЗ гарч байна Санаалага гаргах
  • хөрөнгө оруулагч 2015-03-13 01:50:44
    Алтанбулагт очих гэж тэмүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулагч байхгүй монголчууд үгнээсээ буцдаг найдваргүй гэсэн нэр хүндтэй болсон учраас ихэнх нь холдсон
  • irgen 2015-03-13 01:24:22
    Amjilt