Нөөцийн мах худалдаанд гарах хугацаа тодорхойгvй байна
Хvн амын хvнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14.544.6 тонн нөөцийн мах бэлтгэсэн ч өнөөг хэр нь худалдаанд гаргаагvй байгаа. Уг нь “Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, “Мах импекс” ХК 3.112.1 тн, “Мах маркет” ХХК 3.006.5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан хотод “Дархан мийт фvvд” ХХК 1081.4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах тус тус нөөцөлчихөөд байгаа.
 
Гэвч эдийн засгийн хvндрэлээс vvдэн мах бэлтгэлийн компаниудын урамшууллын 4.5 тэрбум төгрөг шийдэгдээгvй учраас ийн нөөцийн махны сураг алдраад байгаа юм. Тиймээс салбар яамны мэргэжилтэнтэй уулзлаа. Тэдний хэлж буйгаар бол нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргах нь одоо ч тодорхойгvй байгаа бөгөөд төрийн байгууллагуудын уялдаа холбоогvй байдал багагvй нөлөөлж байгаа аж. Тиймээс нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжvvд өнөгө рсөн жилийн урамшууллаа авчихвал энэ оны нөөцийн махыг худлдаанд гаргахад бэлэн байгаа гэнэ. Ингээд Хvнс, хөдөө аж ахуйн яамны Хvнсний vйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас дараах зvйлийг тодрууллаа.
 
Ц.Цэцэгдарь: Сангийн яам мөнгийг нь шийдээд өгчихвөл компаниуд бэлтгэсэн махныхаа борлуулалтыг эхлvvлнэ
 
 -Нөөцийн махыг нэгдvгээр сарын 25-наас худалдаална гэж байсан ч өнөөг хvртэл сураггvй болчихлоо. Яагаад худалдаалахгvй байгаа юм бол?
 
-Уг нь төлөвлөгөө ёсоор бол бол нөөцийн мах өнгөрсөн нэгдvгээр сарын 25-наас худалдаанд гарах байсан. Гэвч Засгийн газрын хурлаар нөөцийн махны урамшууллын зардлыг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан. Уг нь 14 тэрбум төгрөг тусгасан байсан юм. Тvvнчлэн 2014 оны төсвийн vлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг нөөцийн мах бэлтгэсэн компаниудад өгөх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлvvлэхээр Сангийн яаманд хандсан. Мөнгийг нь шийдэээд өгчихвөл компаниуд бэлтгэсэн махныхаа борлуулалтыг эхлvvлэх байх.
 
-Борлуулалт хэзээнээс эхлэх нь тодорхойгvй гэсэн vг vv?
 
 -Бид холбогдох газруудад нь асуудлаа тавьсан. Гэвч өнгөрсөн оны төсвийн vлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдвэрлэж өгөхөөр хэлэлцэнэ гэсэн. Тэндээс ямар шийдвэр гаргахыг мэдэхгvй. Шийдвэр гарсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хvнс, хөдөө аж ахуйн яам болон нөөцийн мах бэлтгэсэн компаниудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулна. Тэгсний эцэст нөөцийн мах худалдаанд гарна.
 
-Гэрээнд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна вэ?
 
-Хараахан ярилцаагvй байна. Гэхдээ нөөцийн махыг хэдэн төгрөгөөр зарах зэргийг нь шийдэх байх.
 
 -Vнэ нь ч тодорхой байгаа гэхээр нөөцийн махаа бэлтгэж амжаагvй юм биш биз гэх хар төрж байна?
 
 -Мах бэлэн байгаа. Монгол­банкнаас Гол нэрийн бараа, бvтээг­дэхvvний vнийг тогт­­вор­­жуулах гурван жилийн хугацаатай хөтөл­­бөр боловсруулсан. Энэ хvрээндээ 46.2 тэрбум төгрөгийн зээлийг нөөцийн мах бэлтгэдэг компаниудад олгосон. Энэ хөтөлбөр 2015 оны наймдугаар сард дуусах байсан. Тиймээс бид өнгөрсөн оны есдvгээр сард нөөцийн мах бэлтгэх компаниудын дунд тендер зарласан. Тендерт Улаанбаатарт дөрөв, Дархан-Уул аймаг болон Сэлэнгэд тус бvр нэг компани нөөцийн мах бэлтгэх эрх авсан. Эрх авсан даруйдаа компаниуд нөөцийн махаа бэлтгэсэн. Нөөцийн махны урамшууллын зардал гэж нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр тооцсон. Тэд ч 14 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна.
 
-Сангийн яам яагаад өнөөг хvртэл санхvvгийн асуудлыг шийдэж өгөхгvй байгаа юм бэ?
 
 -Нөөцийн махны урамшууллын мөнгө энэ оны төсөвт суугаагvй. Vнэнийг хэлэхэд, Сангийн яаманд өнгөрсөн оны төсвийн vлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг гаргах эх vvсвэр байхгvй.
 
 -Vvнд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын зvгээс ямар байр суурьтай байгаа бол?
 
-Тэдний зvгээс ядаж өнгөрсөн онд хийчихсэн ажлынхаа мөнгийг авъя гэсэн байр суурийг илэрхийлдэг. Манай яамны зvгээс тэр мөнгийг нь эхний ээлжид гаргаж өгөх ёстой гэж vзэж байгаа.
 
 Харин Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт дараах тайлбарыг өгч байв.
 
О.Хуягцогт: Нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргахыг Хvнс, хөдөө аж ахуйн яам мэднэ
 
-Нөөцийн мах худалдаанд гарах эсэх нь танай яамнаас хамааралтай болчихож. Өнгөрсөн жилийн төсвийн vлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдээд өгчихвөл болох гэнэ. Харин танай яамны зvгээс ямар байр суурьтай байгаа вэ?
 
 -Манай сайд болон Төрийн нарийн бичгийн даргад албан ёсоор танилцуулж байж эцсийн шийдвэр гарна. Хvнс, хөдөө аж ахуйн яамнаас гуравдугаар сарын 5-нд санхvvжилтийг шийдвэрлэж өгөхийг хvссэн бичиг ирсэн. Бид энэхvv шийдвэртэй танилцсан. Хувилбаруудыг нь судалж, улмаар яамныхаа удирдлагуудад танилцуулна. Ингэж байж нэг чиглэл, шийдвэр гарна. Ер нь өнгөрсөн оны төсөвт 14 тэрбум төгрөг туссан. Гэвч гvйцэтгэлээр 9.5 тэрбум төгрөгийн санхvvжилт хийгдсэн. Дутуу санхvvжилтийн асуудлыг яаж шийдэхээ ярилцаж байна. 2015 он гарчихсан болохоор төсвийн хvрээнд яаж шийдэж болох вэ гэдэг хувилбаруудыг судалж, удирдлагууддаа танилцуулахаар бэлтгэж байна.
 
 -Мөнгийг нь төсөвт суулгаагvй болохоор хувилбар судлах талаар яриад байна уу?
 
-2015 оны төсвийн хvрээнд УИХ-аас баталсан хvрээнд л vйл ажиллагаагаа явуулж, аливаа зvйлийг санхvvжvvлэх ёстой. 2015 оны төсөвт нөөцийн махны урамшуулалд зориулж ямар нэгэн хөрөнгө тусгаагvй. УИХ-аас хэд хэдэн тогтоол гарсан. Жишээлбэл, 2015 оны vнэ тогтворжуулах хөтөлбөрийг илvv зах зээлийн харилцаанд vе шаттайгаар шилжvvлэх vvрэг өгсөн. Vvний дагуу ажил хийгдэж байна. Төр, засгаас багагvй дэмжлэг vзvvлсэн. Хөнгөлөлттэй зээл олгох, агуулах барихад нь дэмжлэг vзvvлэх зэрэг олон ажил хийгдсэн.
 
 -Иргэд нөөцийн мах худалдаанд хэзээ гарахыг хvлээж байна. Гэтэл энэ асуудал хоёр яамны дунд гацчихсан байна. Санхvvжилтийг хэзээ шийдэх бол?
 
-Нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргахыг Хvнс, хөдөө аж ахуйн яам мэднэ. Тэд чиг vvргийнхээ хvрээнд ярилцаад шийдэх байх. Харин өмнөх онд дутуу олгогдсон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн шийдэх нь Сангийн яамны асуудал. Иргэд vvнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
 
-Салбар яам нь танайхаас санхvvжилт олговол ямар ч асуудалгvй гээд байгаа шvv дээ. Vнэндээ өнгөрсөн жилийн 4.5 тэрбум төгрөгийг олгох ч боломжгvй таг суучихсан юм биш vv?
 
 -УИХ-аас өгсөн чиглэлээр бол өмнөх онд дутуу хэрэгжсэн санхvvжилтийг бvрэн өгөх ёстой. Нөөцийн махны урамшууллаас гадна бусад хөрөнгө оруулалтын ажлууд ч бий.
 
-Тэгэхээр 4.5 тэрбум төгрөгийг бусад хөрөнгө оруулалтын ажлуудаас босгоно гэсэн vг vv?
 
 -Тийм.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-13 02:18:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.219
    Мэдэгдсэн Хариулах