Хөрөнгийн биржийн шинэ удирдлага өнөөдөр тодорно
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын томилгоог өнөөдөр Төрийн өмчийн хорооны хурлаар авч хэлэлцэж, шинэ удирдлагыг олон нийтэд зарлахаар болжээ.

 Удтал хүлээлгэсэн Хөрөнгийн биржийн удирдлагын томилгооны асуудал гүйцэтгэх захирал асан Х.Алтай өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгснөөс хойш яригдах болсон бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Болормаа ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд шинэ удирдлагын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар сарын 13-нд нэр дэвшигчдийн материалыг авч дууссан.

Үүгээр долоон хүн нэр дэвшиж, өрсөлдөөн бөгөөд томилгооны шийдвэр өдийг хүртэл зарим бичиг баримтын шийдвэрээс шалтгаалж удсан гэсэн тайлбарыг албаныхан өгч байсан.

Ямартай ч эдийн засгийг хөгжүүлэх нэг зангилаа болсон хөрөнгийн зах зээлийг хариуцах удирдлагыг өнөөдөр олон нийтэд зарлахаар болжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуц нар  2014-05-29 01:33:01
    хуучин удирдаж байсан хүмүүсээ шүүж байж сонгооч гуйж байна. Тэнгэр үзэг
    202.179.20.213
    Мэдэгдсэн Хариулах