Эмнэлгийн барилгууд илүүдээгүй гэв
Нийслэлийн өмчийн харилцааны газраас 21 байгууллагыг дуудлага худалдаагаар хувьчлах санал оруулсан. Энд эрүүл мэндийн салбараас “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”, “Ионсей найрамдал” эмнэлэг болон дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдийн хуучин барилгууд гэхчлэн 14 эрүүл мэндийн байгууллага хувьчлалд хамрагдсан байна.  Тиймээс эмнэлэг шаардлагатай өнөөгийн нөхцөлд эмнэлгийн зориулалтын барилгууд илүүдээгүй хэмээн хувьчламааргүй байна хэмээн Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг аль хоёр жилийн өмнө акталж 12 давхар шинэ барилга барьж, тодорхой давхруудад нь эмнэлэг оруулахаар шийдвэрлэсэн. Харин  эмнэлгийн ажилтнууд  аппарат тоног төхөөрөмжүүдтэйгээ түрээсийн  байраар хэсээд удаж байна. Ингэснээр улсын төсвөөс сард 22 саяыг түрээсийн төлбөрт, цахилгааны төлбөрт 700.000 гаруй төгрөгийг  зарцуулж байна. Энэ нь бага мөнгө биш.

Гэтэл 12 давхар барилга барих нь битгий хэл хувьд шилжүүлж, худалд гэх юм. Энэ эмнэлгээр үйлчлүүлдэг маш олон иргэд бий. Байгаа өмчөө хадгалж өргөжүүлэхийн оронд  энэ мэтээр зараад идчихээр иргэд, ажилчид яах вэ” гэж байлаа. 

Мөн нийслэлийн зарим удирдлагууд энэ төвөөр амьжиргаа доогуур иргэд үйлчлүүлдэг учраас хотын захад байлгана, эсвэл “Хангарьд” ордны ойролцоо түгжрэл ихтэй учраас дарга  нарын тансаг машинаа байрлуулах авто гарааш  болгоно гэх яриа гарсныг эмч ажилтнууд  эсэргүүцсэн. Тэрчлэн холбогдох хүмүүстэй уулзаж “Эмнэлэг хэвээр нь байлгана” гэх хариултыг  авч байсан удаатай. Гэтэл энэ асуудал дахин сөхөгдлөө. Энэ удаад бид эрчимтэй тэмцэх болно гэж байлаа. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-13 02:16:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!