Шүүхээс 20 хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар прокурорын гаргасан дүгнэлтийг 2014  онд шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдлыг Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын хэмжээнд судласан байна.

Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн прокуроруудаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй бөгөөд дүүргийн прокуроруудын газраас гаргасан прокурорын дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол нийтдээ 20 гарсан байна.

Дээрх дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдолыг дүүрэг тус бүрээр авч үзвэл: Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 5, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын 8, дүүргийн гуравдугаар прокурорын газрын 5, дүүргийн дөрөвдүгээр прокурорын газрын 2 дүгнэлтийг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх 20 дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дүүргийн  прокурорын газруудаас нийтдээ 7 эсэргүүцэл бичсэний 4 нь хэлэлцэгдэж биелсэн ба 3 эсэргүүцэл хэлэлцэгдээгүй байна.

Тус прокурорын газраас шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж цаашид прокурорын газруудаас анхаарах асуудлууд болон шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хүргүүлж ажилласан байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.