​Г.Алтанхүүд оноосон гурван жилийн ялыг хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаалтад буцаалаа
Г.Алтанхүүгийн гомдлыг Давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхээс оноосон 3 жилийн ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин нягтлан шалгах нь зүйтэй гэж үзээд мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Түүнийг хүний аминд хүрсэн бус харин Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсэг буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон юм.

Талийгаачийн өмгөөлөгчид болоод мөрдөн байцаагчдын мэдээлж байснаар Г.Алтанхүү нь олон өдрийн турш хохирогчийг тарчлаан зодож, биед нь хүнд гэмтэл учруулан амь насаа алдахад хүргэсэн гэж шүүхэд мэдээлсэн. Мөн прокуророос Г.Алтанхүү нь өөрийн хамтран амьдрагч бүсгүйг олон өдрийн турш зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтлүүдийг шууд учруулан доргиосны улмаас хохирогчийн цөс шүүрч улмаар олон эрхтэний дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. 

Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж болохыг тогтоосон. Гэхдээ энэ нь талийгаачийн аминд хүрэх шалтгаан бус харин согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цорго гэмтэж амь насаа алдсан гэж үзсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-13 04:02:46
    хэрэг алгаа. зодуураас болж өвдөлт үүсч улмаар биеийн эсэргүүцэл нь муудаж тараа шүү дэ. Хэрэв зодож өвдөлт үүсгээгүй бол амьд байх байсан доо.