Ж.Батмөнхийн нэрэмжит номын сан байгуулагдлаа
МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Бизнесийн сургуулийн номын санг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны нэрэмжит болгосон байна. Ж.Батмөнх агсны амьд ахуйдаа хэрэглэж уншиж судлаж байсан 3000 шахам ном судалгааны бүтээлийг тус сургуулиудын номын санд Эдийн засаг, улстөр судлал гэсэн чиглэлийн дагуу ангилан ялгажээ.

Энэ номын санг Thanks MAN клубын залуусын санаачлага дэмжлэгээр байгуулсан юм. Номын сангийн үйл ажиллагааг орчин цагийн хэрэглээнд ойртуулах уншигч, оюутан суралцагчдын цаг завыг хэмнэх үүднээс уншилгын танхимыг чөлөөт сонголттой болгожээ. Электрон каталогийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхээр уншлагын танхимд электрон каталогийн хайлтын компьютер байрлуулсан байна.

Монгол төрийн түшээдийн залуу халааг бэлтгэдэг ОУХНУС болон Бизнесийн сургуулиуд ийнхүү сан хөмрөгөө Ж.Батмөнх агсаны номын сангаар баяжуулж оюутан суралцагчдынхаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжийг өргөжүүллээ.
Г.Сүрэн
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.