С.Цэрэндорж: СӨХ-ны дээд зөвлөлийг ШӨХТГ тайван байлгахгүй байна
СӨХ-ны дээд зөвлөл хэмээх байгууллагын үйл ажиллагааг орон сууцанд амьдардаг хэн бүхэн шүүмжилдэг. Адаглаад л оршин суугчдын тав тухыг хангахаас эхлүүлээд, байрны ашиглалт, үйлчилгээ, засварын ажлыг санаанд хүртэл нь хийдэггүй байж мөнгө авах болохоороо хамгийн түрүүнд нэхэж авдаг гэх шүүмжлэл байнга гардаг. Тиймээс энэ байгууллагыг татан буулгах нь зүйтэй хэмээн үзэж ШӨХТГ-аас асуудал тавьж эхлээд шүүх  цагдаа дээрээ тулаад байгаа. СӨХ-ны дээд зөвлөлийг оршин суугчдаас хууль бусаар мөнгө авдаг хэмээх дүгнэлтийг ШӨХТГ гаргасан. Уг асуудлаас үүдэн СӨХ-ны дээд зөвлөл болон ШӨХТГ хоёрын хооронд маргаан үүссээр удаж буй.
 
Тэгвэл өнөөдөр СӨХ-ны дээд зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ эхэнд ШӨХТГ тус газрыг сүүлийн 2-3 жил тайван байлгахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Ингээд тус байгууллага иргэд оршин суугчдаас мөнгө төгрөг татаад байсан зүйл байхгүй гэв. Тэд өөрсдийн гишүүн СӨХ-ны өгсөн хандив, татвараар санхүүждэг гэлээ. Ингэхдээ хоёр хувийн татвар авдаг тул гараад байгаа мэдээллүүд шиг их мөнгө татдаггүй гэсэн юм. СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирлын хэлснээр өнгөрсөн 2014 онд гэхэд гишүүн СӨХ-ын хандив, татвар гэж 49 сая төгрөг цугларчээ. Ингээд бид энэ үеэр СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндоржоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хууль бусаар хураан авсан 568.5 сая төгрөг ямар учиртай мөнгө вэ?
-Энийг бид мэдэхгүй. Манайд ямар ч бичиг ирээгүй. Хууль бусаар ийм их мөнгө хураагаагүй. Манайд өнгөрсөн жил гишүүн СӨХ-ны хандиваар 49 сая төгрөг л цугларсан.
 
-ШӨХТГ-аас танай үйл ажиллагааг хянаж шалгаад 568.5 сая төгрөг хураасан гэдгийг чинь тогтоосон юм биш үү?
-Бид ерөөсөө ийм их хэмжээний мөнгийг хураагаагүй. Жилд нэг удаа гишүүн СӨХ-ны хандив, татварын мөнгө л авдаг. ШӨХТГ манай байгууллагыг сүүлийн гурван жил тайван байлгахгүй байна. Үргэлж нэр төрд халдаж, татан буулгах асуудлыг тавьж байна. Манай байгууллага татан буугдахгүй. Үйл ажиллагаагаа явуулсаар байх болно.
 
-Танайх гишүүн СӨХ-доос авсан мөнгөөр юу хийдэг вэ?
-Бид ажилчдаа энэ мөнгөнөөс цалинжуулдаг. Ингээд үлдсэн мөнгөөр нь гишүүн Сууц өмчлөгчдийн холбооддоо гарын авлага, ном материал тараадаг.
 
-Танай  байгууллага яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? орон сууцны дунд зөвшөөрөлгүй барилга барьж, хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэж байна. Энэ бүхэнтэй танай байгууллага тэмцэж байхыг чинь хараагүй юм байна?
-Манай байгууллага бол гишүүн СӨХ-ныхоо үйл ажиллагааг хянаж, тэдэнд мэдлэг арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Мөн тэдгээрийн үгийг төр засгийн түвшинд хүргэхийн төлөө  гүүр нь болж ажилладаг. Нэг орон сууц дээвэр засуулах, цахилгаан шатаа солиулах шаардлага тулгарвал бид үүнийг нь дээш нь уламжилж улмаар шийдвэрлүүлж өгдөг. Харин тэр тоглоомын талбай дээрэмддэг, газраа булаалгадаг асуудал дээр бол манай гишүүн бус СӨХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч эрхгүй. Харин манай гишүүн байвал үүнд анхаарал хандуулж ажилладаг. Гэхдээ манай гишүүдийн дунд ийм асуудал маш бага тулгардаг.
 
-Танай  дээд зөвлөлд хэдэн СӨХ багтдаг вэ?
-Нийт 800 гаруй СӨХ байгаагаас манайд 403 СӨХ харъяалагддаг.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа  2015-03-30 01:24:27
    Москва хороолол 7-р байрны СӨХ-ийн асуудлыг хянаж үзээч 2014 оны гаргасан тайлан худлаа дарга нь ажил хийдэггүй тэр байр сүйрлээ
  • БЗД-ийн 18-р хорооны Мандах 2 СӨХ-ийн үй 2015-03-22 04:37:04
    Мандах-2 СӨХ-ийн үйлчлүүлэгч нар СӨХ-тэйгээ гэрээ хийвэл тэд нарыг үйл ажилгааг дэмжсэн болно. Гэрээ хийгээгүй тохиолдолд хотын заиргааны мэдэлд шилжих юм байна...
  • bat 2015-03-21 06:29:55
    soh oorsdoo idej uuj baigaa chini unen biz dee .tatan buulgaval taarnaaa.
  • zochin 2015-03-20 08:20:43
    Tatan buulgaa naad holboogoo. Neg holboog tatan buulgaj chadahgyu bna uu
  • зочин 2015-03-20 03:42:43
    СӨХолбоо мөн СӨХ-дыг татан буулгах нь зөв.
  • Зочин 2015-03-18 11:53:47
    Мандах 2 СӨХ-ийнхөн үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө мөнгө авна. Өөрөөр хэлбэл жижүүр цэвэрлэгч байхгүй мөртлөө жижүүр, цэвэрлэгчийн мөнгө авна.
  • Tuya 2015-03-16 19:16:43
    Cuh Yamarch heregjuuleesei mungugui idehchid baidag shuudee
  • ЦЭРЭННАДМИД  2015-03-16 01:38:59
    МСӨХДЗ ОРОН НУТАГТ ЯМАР Ч ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛДЭГГҮЙ ТАТАН БУУЛГААД ӨӨР МЕНЕЖТЕНТЭЭР БАЙГУУЛВАЛ ДЭМЖИНЭ
  • ү%,_.:₮ 2015-03-15 05:58:47
    Та нар ичээчээ хүмүүс нэг их анхаардаггүй болохоос чимээгүй их баяжсан хүмүүс байдаг шдэ. Нэг СӨХ-ын дарга авгайн оюутан банди ЛАНД 100 унасан явж байх шиг. Ичэ...
  • зочин 2015-03-14 06:25:35
    ард түмэнийг бас нэг шулдаг хэдэн хүмүүс.энийг байгууллага гэх үү.хийж байгаа юм байхгүй.
  • уншигч 2015-03-13 15:36:23
    ийм байгууллага хэрэггүй, өөртөө цалинтай ажил олсон овсгоотоы гаруул шүү, зйлцгаа
  • сандаг 2015-03-13 12:13:05
    луйварчид тайван байх тухай ярьж хэлэх эрх байхгүй
  • serge 2015-03-13 11:28:23
    Manai SOH ene balai gazar mongo ogvol bi soh-n mongoo ogohgui. arvin balaig bi tsalinjuulmaargui bna
  • ХӨӨШ ЛУЙВАРЧИАН 2015-03-13 10:32:55
    наад луйвраа зогсоож балай байгуулагаа тараа
  • voj 2015-03-13 10:19:00
    орон байрандаа бизнесс эрхэлж баялаг бүтээх гэсэн ЖДҮ-чдийн байр сууцанд асар өндөр татвар ногдуулж багалзуурдан, хурааж авсан мөнгийг нь өөрсдөө зугаацан дуусг...
  • Иргэн 2015-03-13 08:20:17
    Гарын авлага тарааж зөвөлгөө өгдөг ч гэнэ үү? Ийм хэрэггүй газраар юу хийх вэ? СӨХ нь мэдэхгүй шийдвэрлэх шаардлагатай юм байвал оршин суугчдаасаа асуух хэрэгтэ...
  • ршин суугч 2015-03-13 06:45:56
    Шал хэрэггүй газар байна
  • зочин 2015-03-13 06:27:21
    Сөх-үүдийн санхүүгийн тайланд хяналт тавьдаг газар байдаг боловуу . Юунд зарцуулдагийг ч мэдэх аргагүй хаягдмал газрууд юм шиг
  • orshin suugch 2015-03-13 05:59:16
    dorivtoi hiisen ajilgui baiguullaga bna. handiv tatvar gej hucheer nehej avsan biz. bidnii munguur baahan hun tsalinjuulaad gariin avlaga hiilgeed uursdiiguu te...
  • Зочин 2015-03-13 05:38:43
    Зөв бичиж сур Гарын авлага тараадагтаа гол нь биш Энэ мэдээллийг бүрэн уншчихаад олон юм ярь!!!
  • га 2015-03-13 05:18:56
    Гарын авлага тараахаас өөр ажилгүй газараар яахийн болж байна