Инфляци 0.4 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн сард инфляци 0.4 хувиар өссөн байна. Харин  өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс  9.3 хувиар өсчээ. Инфляци 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.4 хувиар  өссөн нь голлон нөлөөлснийг тодотголоо.

Өмнөх жилүүдэд инфляци өсөхөд мах, сүүний үнийн нэмэгдэл нөлөөлж байсан бол энэ жил нөлөөлөл багатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Махны үнэ тогтвортой байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляцид нөлөөлөх  нөлөө нь багасчээ. Инфляцийг тооцохдоо гол нэрийн 329 бараа бүтээгдэхүүний үнэд суурилан тооцсон байна. Тэгвэл үүний 36 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.