Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн, молибденийн баяжмал үйлдвэрлэл 1.2 мянган тонноор хэмжигдэж байна.
Мөн энэ хугацаанд 1.4 тонн алтт, 6.9 сая тонн нүүрс, 92.2 мянган тонн жонш, 0.9 сая тонн төмрийн хүдрийг олборложээ. Харин газрын тосны үйлдвэрлэл 2.145.0 мянган баррель байгааг Газрын тосны газраас мэдээлсэн байна.
Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нүүрсний экспорт 5.4 сая тонн байгаа бол зэсийн баяжмал 316.5 мянга, молибдений баяжмал 1.4 мянга, нүүрс 5.4 сая, алт 2.5 тонн, жонш 83.0 мянган тонн, төмрийн хүдэр 1.6 сая тонн, цайр 27.0 мянган тонн, газрын тос 2.094.6 мянган баррелийг гадагш нь гаргажээ.
Энэ дүнг өнгөрсөн оны дөрвөн сарын экспортын өссөн дүнтэй харьцуулахад зэсийн баяжмал 41.0, нүүрс 7.3, алт 46.5, газрын тос 32.2 хувиар тус тус өсчээ.
Өглөөний сонин