Тайландын цэргийн эрх баригчид “Facebook”-ийг хаалаа
Тайландын цэргийн эрх баригчид дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээний “Facebook” сай­тыг өчигдрөөс хаалаа. Энэ тухай тус улсын Мэ­дээлэл, технологийн яам­­наас өчиг­дөр мэдэгдсэн байна.

AFP-ийн мэдээлснээр эрх барьж буй цэргийн талынхан улс орныхоо до­тоодын тогтвортой байд­лыг хангахын тулд тус сайтыг хаасан аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр цэр­гийнхэн орон нутгуудад иргэдийн эрхийг зөрчсөн хэд хэдэн ажиллагаа явуул­жээ. Энэ тухай мэдээлэл “Facebook”-т тавигдсан байж болзошгүй гэнэ.

Тайландын эрх баригчид хоёр хоногийн өмнө Их Бри­танийн томоохон хэв­лэл “Daily mail”-ийн мэ­дээл­­лийн вэб сайт руу нэвт­рэхийг хаасан юм. Учир нь тус сайт Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Ва­чи­ралонгкорны эхнэр Сри­расмын цээж нүцгэн бич­лэгийг ил болгосон билээ.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.