“Зооноз”-ын өвчинд дарлуулсан Монголоос мах авахыг хүсэхгүй л болов уу
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад  өнгөрсөн есдүгээр сард албан ёсны айлчлал хийгээд буцсан. Хэдийгээр зургаан цаг саатаад буцсан ч нэлээд хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж амжсан юм. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхгүй байсныг талууд онцлоод цаашид энэ байдлаас гарахад нэмэр болох салбаруудад хамтарч ажиллахаар тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулсан.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь мэдээж Монгол малын махыг ОХУ-д экспортлох явдал  юм. Манай хойд хөрш бол махны томоохон  хэрэглэгч орон. Тус улс Бразил, Шинэ Зеланд зэрэг улсаас мах экспортолсоор ирсэн. ОХУ-ын махны нийлүүлэлтийн 90 орчим хувийг Бразил улс нийлүүлдэг бөгөөд өөрсдийн монополь байдлаа ашиглаж махны үнийг дураараа өсгөх бодлого явуулж буй нь хойд хөршид таатай санагддаггүй байна.

Иймд өөр нийлүүлэгч орон хайх болжээ. Тэгвэл хөрш зэргэлдээ оршиж буй манай хоёр орон  энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломж байгаа юм. Тэр дундаа амт шимт сайтай манай малын мах аль ч улсын зах зээлд гарахад гологдох зүйлгүй юм. Гэхдээ өдий хүртэл  гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа шалтгаан бол мэдээж  эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүнээсээ хэдэн арав дахин их малтай манай улсын хувьд “Зооноз”-ын халдварт өвчиндөө дарлуулсан гэхэд хэлж болно. Тодруулбал жил бүр боом, шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчин ихэнх аймгуудад тархаж ө өч төчнөөн мал үрэгдэж байна. Гэвч эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох албаныхан төдийлөн сайн ажиллаж чадахгүй байсаар байна. Шүлхийгийн голомтоос зургаан жилийн дараа л малын махыг экспортолж болдог. Иймээс л Монгол улс өөртөө байгаа эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжоо  өдий хүртэл алдсаар ирсэн юм.

Бид сүүлийн 10 гаруй жил уул уурхайн баялагт хэт шунаж энэ л зөвхөн манай улсын хөгжлийн түлхүүр юм шиг санаж ирсэн. Иймээс л 60 саяд хүрсэн Монгол малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодол бидэнд байсангүй. Гэвч гадныхан аль хэдийн манай малын махны  амт, чанарыг судалж мэдээд мах боловсруулах үйлдвэр байгуулан нэлээдгүй ашигтай ажиллаад эхэлжээ. Гэвч бид өөрсдийн баялагаа ашиглаж чадалгүй зовлон тоочсоор өдийг хүрсэн. Иймээс нэгэнт л манай махыг худалдан авах сонирхолтой улс байгаа хойно бид маш хурдан хугацаанд энэ боломжийг чулуу  болгох хэрэгтэй байгаа юм. Гэвч үүнийг ашиглачих боломж бидэнд харагдахгүй байна.
 
Өнөөдрийн  байдлаар Ховд аймгийн Булган сумын 39 өрхийн 756, Үенч сумын 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал, Булган сумын төвд 21 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Булган, Үенч, Алтай сумын нийт 315940 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаас 2015.03.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 257668 (81.5%) малыг хамруулаад байгааг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.
 
Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн, Увс аймгийн Зүүнговь, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал амьтан (үхэр, нохой) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.
 
Ийм байхад Монгол малын махыг худалдан авах хүсэл хэнд ч төрөхгүй нь ойлгомжтой. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oros uvgun 2015-03-17 08:54:52
    mah gargah gej teneg yum yarihaa hezee bolihiin bee naad 50.0 say mal chin denduu baga too shuu jijigheen ornii sariin hereglee tegeed uursduu yu ideh geed bgan...
  • малын эмч  2015-03-17 06:48:56
    Бидний цөөхөн монголчууд зөв ярьж сурмаар юм. Хэрэв чадахгүй бол нийтэд буруу мэдээлэл битгий хүргээчээ. Монголын мал бүгд өвчилөөгүй шүүдээ энэ мэтийн ташаа мэ...
  • zochin 2015-03-17 06:19:02
    zoonoz gesnee zoonoz bish ovchnii talaar bicheed baina. mongol bas hediidee 60 say maltai bolchihov oo. bas manai maliin diilenh yamaa, avdag uls baihgui
  • малын эмч 2015-03-17 02:30:48
    энэ нийтлэлийг бичигч юу гэх гэд байгаа нь тодорхойгүй, малын өвчний талаар эрүүл мэндийн яам мэдээлсэн ч гэх чиг юугаа ч мэдэхгүй байж нийтлэл бичих юм. ...
  • 1958.mn 2015-03-17 02:29:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!